УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дарга дэд дарга Л.Энх-Амгалан нэлээд ноцтой гэмээр байр суурь илэрхийлсэн нь олны анхаарлыг татлаа. Түүний хэлсэн үгийг хүргэж байна.
Тэрээр "Монгол Улсын Ерөнхийлөгчийг Засгийн газраас боловсруулж УИХ-ын баталсан Улсын төсөвт хориг тавьж байна гэж ойлгосон чинь Монгол улсын эдийн засагт бүхэлд нь хориг тавьчихсан юм байна. Өнөөдөр төсөвгүй Улс, цалин тэтгэврээ тавьж чадахгүй засаг төр гэж байх уу. Хоригийн үр дагавар 2019 онд төсөвгүй болох. 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс цалингүй, тэтгэвэргүй болохоор жинхэнэ эмх замбараагүй байдал үүснэ. Үүнийг дэмжсэн Ерөнхий сайд УИХ-ын бүрэн эрхэд халдаж, улс орны хувь заяагаар дэнчин тавьж өөрийн албан тушаалын эрх ашгаар бойкотолж болохгүй. Ерөнхийлөгч ямар үндэслэл, шалтгаанаар Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг сольсон бэ?
ОХУ-ын батлан хамгаалахын сайд ирэхдээ танк, зэвсэг ямар учиртай бэлэглэсэн бэ? Ерөнхий сайд МАН-ын байранд 300 гаран офицерүүдийг цуглуулж зэвсэгт тэмцэл, бослогод яагаад уриалж байгаа юм бэ. Энэ Үндсэн хууль зөрчиж байгаа асуудал мөн үү. Гурван сая иргэдийнхээ эрх ашгийн төлөө бус Албан тушаал сандал ширээнийхээ эрх ашгийн төлөө хуурамч эрх ашиг ярьдаг багтай Ерөнхий сайд хэрэггүй. Намын дарга Ерөнхий сайд хийх чадамжгүй гэдгээ олон удаа харуулсан. Энэ Ерөнхий сайд шиг иргэдээ бослого тэмцэлд уриалсан, турхирахыг завдсан НАМ-ын даргыг бусад намаас ч тэр өнөөдрийг хүртэл хараагүй. Ерөнхийлөгч өө, ард түмнийхээ эрх ашгийн төлөө хориг таваид байгаа юм уу. Ард түмнийхээ амьдралыг, улс орныхоо эдийн засгийн сүйрүүлэхийн төлөө ХОРИГ тавиад байгаа юм уу. Ерөнхий сайд аа. ШУДАРГА ЁС ЯРЬДАГ хуурамч багаа одоо тайл.
Itoim.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих