
Манай аймагт л гэхэд өнгөрсөн жил Хэрлэн номин бизнес төв, БОЭТ-ийн өргөтгөл, Петро чайна Дачин тамсаг ХХК-ийн ачилтын талбай зэрэг хэд хэдэн барилга, үйлдвэр аж ахуйн газар дээр хүний амь нас эрсэдсэн ноцтой осол гарсан. Энэ нь аюулгүй ажиллагааны асуудлыг анхааралгүй орхигдуулдаг, ажилтнаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны иж бүрэн сургалтад хамруулж, аюулгүй ажиллах дадал заншилд сургадаггүй, үндэсний стандарт болон хууль дүрмийн хэрэгжилт аж ахуйн нэгж, байгууллагын түвшинд хангалтгүй байгаатай холбоотой гэж хэлж болно.
Бүтээн байгуулалтын ажил ид эхэлж байгаатай холбогдуулан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, ажлын байр, орчны аюулгүй байдалд эрсдэлийн үнэлгээ хийх, цаашид осол зөрчлийг бууруулах чиглэлээр шалган туслах, мэдээлэл хүргэх, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлийн шийдвэрээр холбогдох төрийн болон ТББ-дыг оролцуулсан "Эрүүл, аюулгүй орчны төлөө хамтдаа" шалган туслах ажлыг зохиох гэж байна.
Энэ ажлын хүрээнд барилга, зам, уул уурхай, худалдаа, үйлчилгээний салбар, албан бус хөдөлмөр эрхлэгчдийг хамруулан энэ сарын 26-ны өдрөөс 7 хоногийн хугацаанд явуулах юм. Шалган туслах ажилд баригдаж буй зам, барилгын обьект, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, петро чайна дачин тамсаг, Адуунчулуун ХХК, Шинь Шинь ХХК, Мак ХХК, Хөөтийн уурхай зэрэг газрууд хамрагдана.
ДОРНОД

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2848
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих