УИХ-ийн гишүүн болгонд нэг улиралд 10 сая төгрөг тооцож төсвөөс өгдгийг та бүхэн мэдэх үү? Тухайлбал, 76 гишүүн бүрд 10 сая төгрөг олгогддог гэхээр нэг удаад 760 сая төгрөг, үүнийгээ улирал тутам олгоно гэхээр жилийн дөрвөн улирлаар бодоод үзэхэд 3 тэрбум 40 сая төгрөгийг нэг жилд гишүүд нэртэй авилгачдад олгогддог байх нь ээ. Мөн гурван тэрбум 40 сая төгрөгийг дөрвөн жилээр үржүүлэхэд 12 тэрбум 160 сая төгрөг. Тэгэхээр ард түмний сонголтоор сонгогдсон гишүүд нэртэй "дээрэмчдэд” УИХ-ийн гишүүн болсных нь төлөө та бидний татварын мөнгөнөөс дөрвөн жилд 12 тэрбум 160 сая төгрөгийг зүгээр "май" хэмээн өгсөнтэй ялгаагүй байх нь. Хамгийн гайхалтай нь бүр мөнгөний ханшны уналтыг тэд харгалзан үздэг гэх. Тэгэхээр валютын ханш өсөх болгонд тэдний хангамж ч нэмэгдэнэ гэсэн үг. Энэ бол УИХ-ийн гишүүдийн өөрсдөө зориулж баталж гаргасан хууль. Гэтэл төсвийн байгууллагад ажилладаг албан хаагч нар багш, цагдаа, эмч нар тэр байтугай бидний хүүхдүүдээс хүртэл гар татдаг улс шүү дээ.
Хорт хавдрын эрт илрүүлэх оношилгоонд зориулж аймаг бүрд дурангийн аппарат суурилуулах ажилд дөрвөн тэрбум төгрөг төсөвлөж чадахааргүй гишүүд гэж бодохоор харамсмаар. Багш, эмч нарын сар бүр авдаг цалин гэх 500 мянган төгрөг нь УИХ-ийн гишүүний нэг өдрийн хэрэглээний зарцуулалт гэхэд хилсдэхгүй биз.
УИХ-ийн гишүүдийн өөрсдөдөө зориулж гаргасан хуулиас дурдвал:
Улстөрийн намуудын тухай хуулиас
19.2 Улсын Их хуралд суудал бүхий намд түүний авсан суудлын тоогоор Улсын ИХ Хурлын дарга гишүүний нэг суудлыг жилд арван сая төгрөгөөр тооцож, Улсын Их Хурлын тухай бүрэн эрхийн хугацаанд улирал тутам улсын төсвөөс санхүүжилт олгоно. Энэхүү санхүүжилтийн 50 хувийг Улсын Их Хурлын гишүүдийн сонгуулийн тойрогт явуулах үйл ажиллагаанд зарцуулна.
19.3 Энэ хуулийн 19.1, 19.2-т заасан мөнгөний дүнг мөнгөний ханшийн өөрчлөлтийг харгалзан өөрчлөн тогтоож болно хэмээсэн байдаг.
УИХ-ийн гишүүдийн улсын төсвөөс зарцуулагдах дээрх хангамж гэх тансаглал хэрээс хэтэрч байгааг энд хэлэх нь зүйтэй болов уу? Ард түмэн юуны төлөө татвар төлж амьдарч байгаа хэрэг вэ? УИХ-ийн гишүүн болсон дээрх хүмүүсийн тэжээх гэж үү? Гэтэл эдгээр улс бидний хүчинд энэ байр сууринд хүрсэн атал хэдий болтол ард түмнээр тэжээлгэж, бидний хүчинд амьдрах улс вэ?
Эх Сурвалж: Fact.mn
Бэлтгэсэн: Т.Номун
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих