Хоёр, гуравдугаар багийн дундуур явсан хатуу хучилттай автозамыг "Чандмань тал"-ынхан компани тавьж, орон нутгийн компани анх удаа өөрийн хүчин чадлаар зам тавилаа. Энэ зам нь 2 км гаруй урттай, улсын төсвийн 1,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгджээ. Одоогоор явган хүний зам гэрэлтүүлгийг хараахан хийж эхлзэгүй байна.
Учир нь явган хүний замыг тавихаар 129 сая төгрөгийг төсөвт тусгаад байсан ч хөрөнгө санхүү нь шийдэгдээгүй байгаа юм. Гэсэн ч "Чандмань тал" компани гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу эхний ээлжинд нэг талын явган хүний замыг удахгүй тавьж эхэлнэ. Замын стандарт щаардлагаар бол төв зам дээр эргэлтийн радиус 12-18 М байх ёстой ч шинээр ашиглалтад орсон зам. төв замтай нийлж байгаа уулзвар дээр цагдаагийн хяналтьш байр байгаа учир хойд тал руугаа огцом эргэлттэйгээр хийхээс өөр аргагүй байсныг тэд ярьж байна. Удахгүй цагдаагийн хяналтын байрыг нүүлгэн шилжүүлэх асуудлыг холбогдох газрууд шнйдэх гэнэ. Энэ мэтчилэн цаашид орон нутгийн компаниудаа дэмжсэн бодлого явуулж, бүтээн байгуулалт тохижилтын ажилд өөрийн компаниудыг оролцуулах, ингэснээр ажлын байр нэмэгдэх. чанар үзэмж гээд давуу талууд бий болно. Ер нь цаашдаа замын чанарт анхаарч, стандарт шаардлагыг нарийн мөрдөнө гэдгийг аймгийн удирдлага хэлж байв. Явган хүний зам 2 м-ээс доошгүй. автозамын 1 урсгал нь 3,5 м-ийн өргөнтэй, төв зам дээр 12-18 м, орон сууцнуудын дундах замд 5-8 м-ийн эргэх радиустай байх, ус зайлуулах суваг, гэрэлтүүлэг гээд замын нарийн шаардлагыг мөрдөж дараагийн замууд хийгдэх юм байна.
ДОРНОД
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2850
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих