С.Ганбат
хөдөө орон нутагт ажиллах анхны томилолтоо наран ургах зүг Халхгол
Матад сумаас эхэллээ. Халхгол сум, хилийн болон газар тариалангийн гол
нутаг, Матад сум Монгол улсын хамгийн том газрын тосны олборлолт явагдаж
буй онцлогтой бүс нутаг тиймээс аймгийн Засаг дарга тус хоёр суманд
ажиллах үеэрээ Хилийн цэргийн анги нэгтгэлүүд болон Газрын тосны
үйлдвэрлэлийн баазын 19, 21-р талбайгаар орж ажил байдалтай танилцлаа.
Аймгийн Засаг даргын Халхгол Матад суманд ажиллах ажлын бүрэлдэхүүнд :
Аймгийн ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзий, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга
Ж.Сүхбаатар, Төрийн сангийн дарга Н.Базаррагчаа, Цагдаагийн газрын дарга
Т.Оюунбаатар, аймгийн Байгал орчны газрын дарга Ганбат, аймгийн
ҮХААГ-ын дарга А.Энхтүвшин, ОБХ-ийн дарга Н.Гантөмөр, ХЦ-ийн 0132-р
ангийн захирагч Д.Мэндсайхан нарын бүрэлдэхүүнтэй явж ажиллаа.
Аймгийн
Засаг дарга С.Ганбат хилийн цэргийн 0306-р анги, 0198-р ангиудаар орж
бие бүрэлдэхүүнтэй уулзаж, тус ангийн үйл ажиллагаатай танилцаж 2014 оны
нэгдүгээр ээлжинд шинээр татагдан ирээд байгаа байлдагчидтай уулзлаа.
Халхгол, Матад сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа газрын
тосны 19, 21-р талбайгаар орж олборлолт үйлдвэрлэлийн ажлын явцын талаар
мэдээлэл солилцож, тэнд ажиллаж байгаа Монгол иргэдийн ажил амьдрал
ахуйтай танилцан тэдний санал бодлыг сонссон байна. Халхгол Матад сумдад
ард иргэдтэй уулзалт хийж төрийн бодлого, үйл ажиллагааны талаар болон
аймаг орон нутгаас авч хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр бүтээн
байгуулалтын ажлуудын тухай мэдээлэл хийж, иргэдийн асуултанд хариулт
өгсөн байна. Хөдөөгийн хөгжлийг дэмжсэн гол хөшүүрэг болсон орон нутгийн
хөгжлийн сангийн хөрөнгийг сум бүр өөрсдөө захиран зарцуулж байгаа.
Энэ
хөрөнгө мөнгийг хэрхэн үр ашигтай зарцуулж байгаа болон түүнтэй
холбоотой сэдвийн хүрээнд иргэдээс олон асуулт, тодруулга ирж байсан юм.
Аймгийн Засаг даргын хөдөөгийн сумдын ард иргэдтэй хийсэн уулзалтад
оролцсон иргэд, орон нутагт тулгарч байгаа асуудал, алдаа оноог
хэлэлцэн шүүмж хэлэхийн зэрэгцээ санал бодлоо илэрхийллээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2851
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих