Герман улсын Эрдэс баялаг, Түүхий эдийн Иж бүрэн санаачлага хөтөлбөр, Олон улсын хамтын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилго бүхий Герман Улсын GIZ олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн гишүүд Дорнод аймагт ажиллаж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр аймгийн Засаг дарга болон холбогдох агентлаг, хэлтсийн удирдлагуудтай ажил хэргийн уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар Дорнод аймгийн Эдийн засгийн тэргүүлэх гурван чиглэл болох Эрдэс баялаг уул уурхай, Хөдөө аж ахуй, Аялал жуулчлалын салбарын хэтийн хөгжлийн талаар санал бодлоо солилцож, GIZ олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс бусад аймгуудад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн үр дүн, арвин туршлагаасаа хуваалцлаа.
Мөн тус нийгэмлэгийн гишүүд Дорнод аймагт ажиллах хугацаандаа Чойбалсан хотоор аялж, Зүүн хойд азийн Байгаль орчин, Хөдөө аж ахуйн судалгааны төвтэй танилцаж, туршлага солилцох ажээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих