Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөгөө тунхаглан зарлаж, Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталсны 93 жилийн ойн хүрээнд "Монгол улсын иргэний андгай өргөх ёслол”-ийн арга хэмжээг өнөөдөр буюу 11 дүгээр сарын 23-ны өдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Бат-Өлзий болон холбогдох хэлтэс, агентлагийн удирдлагууд оролцож, шинээр иргэний үнэмлэх авч буй сурагчдад мэндчилгээ дэвшүүллээ.
Түүнчлэн 16 нас хүрч, "Монгол улсын иргэний андгай өргөх ёслол”-ийн арга хэмжээнд оролцсон 18 сурагч тусгаар тогтносон Монгол улсын иргэний үнэмлэхээ аймгийн удирдлагуудаас ёслол төгөлдөр гардан авлаа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих