Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос чанх хойшоо 130 км газарт социалист нийгмийн үед нэгэн онц, нууц зэрэглэлийн бүс оршин байсан нь Мардайн ураны орд буюу “Эрдэс” хотхон байлаа.
Газрын зураг дээр ч тэмдэглээгүй нууцалсан эл хотхоныг 1983 онд цөмийн бөмбөгөөр газрын хөрсөөс арчих төлөвлөгөө Бээжингийн цэрэг дайны стратегийн хэтийн төлөвлөгөөнд тусган баталсан байсан гэдэг. Уурхайн гүнд барьсан бетонон шалтай төмөр шорон дотор үхэх үйл нь ирсэн 200 гэмт хэрэгтэн бүгдээрээ ажилд гараагүй үедээ 2 хөл, 2 гар нь төмөр гинжтэй хоригдож суудаг байж. Тэд хүнд, хортой ажил хийдэг учир уурхайн захиргаанаас хоол унд, тамхи тариагаар чинээнд нь тултал хангаж байсан гэдэг. “Загалмай” хочит Мальдив ирсэн цагаасаа хойш зүгээр суулгүй эндээс оргож гарах бүхий л арга чаргыг зохиож эхэлсэн байна. Уг уурхайн хортой нөхцөлд хамгийн бие сайтай хоригдол ч 50-60 хоноод л цусаар бөөлжин үхдэгийг тэрбээр олж мэдсэн учраас үхэхээсээ өмнө шийдсэн мэхээ хийж, харуул хамгаалалтыг гэнэт довтлон буу зэвсгийг нь булааж тэмцэлдэхээр шийдсэн байв…
Уг санааг нэгэнт үхэх хувь заяатай бусад цаазын ялтан ч санаа нэгтэй дэмжжээ. Ингээд л үйл явдал эхэлсэн байна. Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү.
Эх сурвалж: “Монголын түүхэнд гарсан этгээд хачин гэмт хэргүүд” номоос
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих