
Урин дулаан цаг ирсэнтэй холбоотой иргэд агаар салхинд гарч амрах нь ихэсдэг. Үүнтэй холбоотой аваар осол, гал түймэр гарах нь нэмэгдсэн байна. Өнгөрсөн амралтын өдрүүдээр нэгэн аймшигт осол гарчээ. Бямба гаригийн орой 18:00 цагийн орчимд Налайх дүүрэг явах зам буюу Хонхорын замд микро автобус "Тоёото пассо” маркийн суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас хоёр бага насны хүүхэд, нэг том хүн харамсалтайгаар амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
"Тоёото Пассо” маркийн автомашинд дөрвөн том хүн, гурван бага насны хүүхэд явж байжээ. Нэгэн гэр бүлийн хос найзууд хүүхдүүдээ аван амралтын өдрөө ая тухтай өнгөрүүлж, агаар салхи амьсгалахаар Тэрэлжийн зүг явсан нь энэ аж. Хонхорын зам бол сөрөг хөдөлгөөн ихтэй, нэг эгнээтэй. Зорчих хэсэг нь нарийн, саад тотгор ихтэй. Замын гэрэлтүүлэг муутай. Тэр өдөр өдөржин бороо орсон, бүрэнхий болж байсан учраас урдаас урсгал сөрж орж ирсэн микроноос хаашаа ч зугтах боломж тэдэнд байгаагүй байж. Мөргөлдсөн хоёр машины дүр зургийг харахад нүд халтирмаар. "Тоёото Пассо” маркийн автомашины жолоочийн эсрэг тал тэр чигээрээ "эвхэгдсэн” байх бөгөөд урд суудал дээр сууж явсан 30-аад насны эмэгтэй дөрөвхөн сартай хүүхдийн хамт газар дээрээ амиа алджээ. Түүнчлэн арын суудалд ийм юм болно чинээ санаагүй тоглож наадаж явсан тавхан настай бяцхан хүү энэ хорвоод дахиж нар үзэх хувьгүй байж. Амьд үлдсэн нэг нас дөрвөн сартай хүүхэд нь ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт одоогоор ухаангүй байгаа аж.
Замын цагдаагийн газрын мөрдөн байцаах хэлтэс хэний буруутай үйлдлээс болж энэхүү аймшигт осол гарсныг тогтоохоор ажиллаж байна. Цагдаа нар ослын газар дээр очиж урьдчилсан байдлаар микро автобус өмнөө яваа тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийж яваад урдаасаа ирж явсан "Тоёото пассо” маркийн автомашинтай мөргөлдсөн гэх дүгнэлт гаргаад байгаа юм билээ. Микро автобусанд жолоочоос гадна хоёр хүн явсан бөгөөд азаар хөнгөн гэмтэл аваад өнгөрчээ. Тэд тэрүүхэн үедээ сайн давхиж, хурдхан Улаанбаатар оръё гэсэн бодолтой байснаас ийнхүү хоёр айлын амьдралыг орвонгоор нь эргүүлнэ гэж санаанд нь ч буугаагүй биз. Гэвч тэдэнд Монгол Улсын хууль үйлчилнэ. Хариуцлагагүй, сагсуу ойворгон, хэнэггүй зангаасаа болж тэр нэгэн микроны жолооч залуу бас л шоронгийн хаалга татах боллоо.
undesten

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих