Өсвөрийн хөнгөн атлетикчдын УАШТ-д манай баг тамирчид амжилттай оролцож, багаараа мөнгөн медаль хүртжээ. 2014 оны Өсвөрийн хөнгөн атлетикчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10, 11-ний өдрүүдэд болж, тэмцээнд 23 байгууллагын 420 гаруй өсвөрийн тамирчин 18 төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв. Тэмцээнд манай аймгаас 36 тамирчин оролцож, 6 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртсэн байна. Тэмцээний 100 болон 200 м-ийн зайд 8-р сургуулийн сурагч Г.Анхбаяр хоёуланд нь мөнгөн медаль хүртэж спортын дэд мастерын болзол хангасан бол мөн Анхбаяр, Шинэтөгс, Туулцэцэг нар 9-р сард ӨМӨЗО-ны Хөх хотод болох Монгол туургатны 5-р наадамд оролцох эрхтэй болж, тамирчин Амарцэцэг МУ-д зохиогдох өсвөрийн Ази тивийн аварга шалгаруулах кросс гүйлтийн тэмцээнд оролцохоор болжээ. Сонирхуулахад тэмцээний дүнгээр Дархан-Уул аймгийн баг тэргүүн байр, дэд байранд манай аймаг, гуравдугаар байранд Хэнтий аймгийн баг тамирчид шалгарсан байна.
ДОРНОД
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2862
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих