Хүн төрөлхтөн ертөнцийг хоёр чиглэлээр танисаар ирж. Нэг нь туршлага, баталгаа нотолгоонд тулгуурлан юмс үзэгдлийн шинж чанарыг судалдаг шинжлэх ухаан хэмээгддэг арга зүй, нөгөө нь бясалгал үүссэн цагаас бий болсон нууц (эзотерик) хэмээн нэрлэгддэг, юмс үзэгдлийн мөн чанарыг судалдаг Дорнын эрдэм ухаан юм. Нууц эрдмийг хүн гаднаас олж авдаг бөгөөд түүнийг эзэмших арга Дорно дахинд анх түрүүн бий болж, нилээд хожуу мэдлэг хуримтлуулах зорилготой одоогийн арга Өрнөдөд үүсжээ. Барууны шинжлэх ухааны сүүлийн хэдэн жилд хуримтлуулсан мэдлэг 3000-аад жилийн өмнө Дорно дахинд бий болчихсон байсан гэдгийг хүлээн зөвшөөрөөд байна.
Өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван хэмжээсээр сэтгэн бодож, оршин амьдардаг өнөөгийн бидэнд олон хэмжээст орон байдаг гэдэгт иггэхэд хэцүү.Гэтэл торсионы хэмээх олон хэмжээст орон руу нэвтэрч чаддаг хүмүүс эртнээс байсаар ирж. Эл олон хэмжээст оронд өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цаг нэг дор төдийгүй юмс ч нэгэн дор тул бүгдийг хамтад нь хүртэн мэдэрч, харж, сонсож болдог бөгөөд тэнд физикийн болон термодинамикийн хууль үйлчилдэггүй аж. Торсионы орон (физик вакуум) нь буддын онолын мантра, монгол хэлэн дэх дандар (тантра) аж.Гэгээрэхүйн талаар өгүүлэхийн өмнө тун ойрхон дуудлагатйтай ч өөр өөр утга агуулагатай хоёр үгийн талаар тэмдэглүүштэй. Монолчууудын хэрэглэдэг "шашин” хэмээх үг нь "шасана” гэсэн самгард үгийн монголчилсон хувилбар бөгөөд олон түмэн энэ үгийг бурхан шүтээн гэж ойлгож ирж. Ер нь шашин гэдэгийг "номлол, сургаал” гэж ухаарах нь зүйтэй аж.
"Бурханыг ямар нэгэн дүр, хэлбэр дүрсээс хайж олохыг эрмэлзэх хэрэггүй. Жинхэнэ бурхан бол гэгээрлээс өөр юу ч биш. Бурхан нь өөрөө гэгээрч, хүмүүсийг аварч буй тэр хүн юм” гэж гэгээрлийн мөн чанарыг Будда тодорхойлсон байдаг. Бодгал, юмсын мөн чанар, үзэгдлийн учир шалтгаан, сав ба шим ертөнцийн харилцан хамаарал, шүтэн барилдлагын зүй тогтол зэрэг олон ухагдахууныг нэгэн мөр боловсруулсан, түгээн дэлгэрүүлсэн, бусдыг гэгээрэлд хөтөлсөн хүнийг бурхан гэж нэрлэж ирж. Бурхад ертөнцийг бүтээгчид биш, ер бусын ид шидтэнгүүд ч биш, гагцхүү оюун ухааныхаа боломжийг бүрэн дүүрэн ашиглаж, оюуны нөөц, сүнслэг мөн чанарыг танин мэдсэн цөөхөн мэргэд юм. Бурхан нь өөрөө, гэхдээ чухамхүү "үнэнийг ухаарсан” төгс гэгээрлийг өөрийн амьдралаар нотолсон аугаа багш аж. Хүн бүрт "бурханлаг” чанар байдаг гэж үздэг.
Гэгээрэхүйн мөн чанарыг өгүүлдэг цорын ганц үзэл баримтлалыг буддизм гэдэг. Буддизм нь хөгжил дэвшил, гарваль боловсрол буюуамьдрах ухаан, нийтийн хүртээл болох ёстой үүсмэл боловсрол, ёс суртахуун зэргийг гэгээрэхүйн манлайд тавьж тайлбарладаг. Гэгээрэл нь олон талтай, өргөн хүрээтэй, тун нарийн ойлголт гэж буддизм үздэг. Хүний дотоод сэтгэлийг амьдралын бүхий л явдалтай холбон тайлбарлаж, амьдрал дунд өөрөөр нь өөрийг нь өөрчлүүлж өөд татах зорилготой эл номлол бүхэлдээ гэгээрлийн тухай эрдэм ухаан аж. Энэ ухаан хүнийг өөрийг нь өөрт нь ойлгуулахаар бий болж.
Хүнд өөрт нь байх оюуны боломж, түүнийгээ хэрхэн зөв ашиглах, өөрөө өөрийгөө яаж боловсруулан төгөлдөржүүлэх тухай сургаал айлдсан хүн бол аугаа соён гэгээрүүлэгч, төгс гэгээрэгч Будда Шагжамүни юм. Тэрбээр гэгээрэлд хүрсэн цорын ганц хүн биш. Манай ертөнцөд л гэхэд Буддагаас өмнө гурван ч хүн төгс гэгээрон гэдэг. Буддагийн гэгээрсэн үйл явцыг буддын сударт дараах байдлаар тодорхойлжээ.
Үүнд:
1.Төрөл дамждагийн учрыг ухаарснаар гэгээрлийнхээ тал хувийголсон.
2.Гэгээрэхийн тулд хязгааргүй их буян хураах тангарагийг өмнөх
гэгээрэгчид тавьж, тангаргаа биелүүлсэн.
3.Буян хураах замыг бүрэн туулсан.
4.Бүх юмсын хоосон чанарыг оносон.
Ийм чанарыг оносон хүн долоо хоногийн дотор гэгээрч болно гэж Будда айлдсан
байдаг. Энэ нь гэгээрэх хугацааг товлох аргагүй илтгэж байгаа юм.
Зөв сэтгэл үүсгэх, бодийн хутгийг олох, гэгээрэх зам мөр нь оюунаа задлан шинжлэх, улмаар боловсрох, мэргэжил эзэмших, оюун ухааны эрчим хүчээр хүн хийгээд юмс үзэгдлийн мөн чанар, зүй тогтлыг танин мэдэх гэсэн шат дамжлагатай хэмээн "Бодь мөрийн зэрэг" сударт тодорхойлжээ.Гэгээрэхүй нь ёс суртахуунтай салшгүй холбоотой. Гэгээрэлд замнагч нь ёс суртахууны зарчим, хэм хэмжээг зайлшгүй чанд сахин биелүүлэх үүрэгтэй аж. Гэгээрэхүй гэдэг нь бодит ахуйн хүлээснээс ангижирч, танин мэдэхүйн туйлын чадавхиа ашиглах, төгс гэгээрэх явдал буддизм гэж үздэг. "Төгс гэгээрнэ гэдэг нь ганц нэг гэмээс салж, зарим нэг эрхэм чанар эзэмших төдийхөн биш, харин хамаг гэм, муу үйлээс ангижирч, бүх эрхэс чанарыг цогцлуулна гэсэн үг” гэж "Бодь мөрийн зэрэг”-т тэмдэглэсэн бий.Будда "гэгээрэхүйн гурван үүд”-ийг зааж сургажээ. "Гэгээрэл” гэдэгийн танин мэдэхүй, "үүд” гэдгийг боломж гэж ойлгож болох. Хүн, амьтан, юмс (бие дүрст бүхэн) болон үзэгдэл (хувьсал)-ийг танин мэдэх бэлгэ тэмдэг үгүй чанар, хоосон чанар, хүсэмжлэх үгүй чанар гэсэн гэгээрэхүйн гурван боломж бий гэж буддын сургаалд өгүүлдэг.
Гэгээрэхүй хоёр дахь үүд болох хүсэмжлэл үгүй чанар нь хүний мөнх бус, хуний бусдаас хараат оршихуйн зүй тогтлыг танин мэдэх, ингэснээр ертөнцийн бүхтүвшинд шунан хүсэмжлэх сэтгэлээс ангижрах явдал юм. Бодгал, амьд бүхний үхэх, бодисын тогтолцоо эвдрэх зүй тогтол, мөнх бусыг танин мэдсэнээр л гэгээрэх хүсэл эрмэлзлэл төрнө гэж буддизм үздэг байна.
Гэгээрэхүйн үндэсийн үндэс нь хүн өөрөө өөрийгөө судалж танин мэдэх явдал аж. Хүн хэмээх бодгал нь бие, оюун, сэтгэл гурвын нэгдэл. Бие, оюун, сэтгэлээ судалж, танин мэдэх нь хүн өөрөө өөрийгөө судалж танин мэдэх үйл явц юм.
Гэгээрэлд зоригч нь хамгийн түрүүнд зорилгоо зөв тодорхойлох ёстой аж. Энэ талаар Будда "Сайжрал дэвшил бүхний үндэс нь зөв зорилго" гэж айлджээ. Ёс суртахуун, учир шалтгааны ухаан, найруулга зүй, гүн ухаан гэсэн дөрвөн чиглэлээр эх зохиолуудыг судлах, ерөнхий мэдлэг эзэмших, ёс суртахууны хэм хэмжээг дагаж мөрдөх нь гэгээрэгчийн дараа дараачийн зорилго. Улам гүнзгийрэн гэгээрэхийн тулд сайн боловсруулсан номлолыг түүнд нэвтрэх түлхүүр болох тайлбар болох гарын авлагуудын дагуу судлах, багшийг шүтэх, түүнээс сонсох, хөтлүүлэх, өөрөө бясалгах замаар эрдмийг өөриймшүүлэх, шантрахгүй, залхуурахгүй, үргэлжлүүлэн сурах, чадал хүрэхгүй гэж шалтаглан орхихгүй, хичээл, зүтгэл, ивэхи чармайлттай байх, шавхагдашгүй нөөцөө бүрэн ашиглах зэрэг шавийн чанарыг эзэмших, гэмт муу үйлээс хол байх, ёс суртахууны бүх хэм хэмжээг сахин мөрдөх зэрэгт өөрийгөө зориулах нь гэгээрэлд шамдагчийн зайлшгүй үүрэг зорилго аж.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих