Бүдүүн гэдэсний нарийсал өвчнөөр шаналж байгаа 2 настай Б.Биндэръяа охинд Дорнодчууд бидний тусламж дэмжлэг шаардлагатай байна. Мянгад нэг байх магадлалтай бүдүүн гэдэсний нарийсал өвчнийг Солонгос улсад эмчлэх боломжтой гэсэн хариу өгчээ. Охин Эх нялхаст гэдэсний нарийсалтай хэсгийг нь авч бүдүүн гэдсийг нь гэдсэн дээр гаргах хагалгааг 1-р сард хийлгэсэн ч Монголд эмчлэх боломжгүй гэсэн байна. Охины дүү болох одоо 10 сартай охин ч мөн төрөлхийн бөөрний усжилттай, зүрхний цооролттой төржээ.
Амьдралаа холбоод таван жил болж байгаа энэ гэр бүлд заяасан хоёр охин үр нь хоёулаа өвчтэй учраас охидоо асрахын тулд эх нь ажил төрөл хийхээ больсон байна. Өнөөдөр энэ гэр бүлд юу юунаас илүү сайхан сэтгэлт хүмүүсийн дэмжлэг хэрэгтэй байгаа юм. Энэ гэр бүлд туслахыг уншигч танд уриалж байна. Хандивын данс: Хаан Банк 5071 0565 90
ДОРНОД
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2865
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих