Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд байрлах Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн 0146 дугаар ангид эх орныхоо дархан хилийг хамгаалахаар Дорнод аймгаас мордсон цэрэг эрс тангаргаа өргөлөө. Тангаргын баярт аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, дэд хурандаа О.Ганзориг нар болон цэргийн албан хаагчдын ар гэрийнхэн аймгаасаа зорин оролцлоо.ргийн тангараг өргөнө гэдэг нь агуулгын хувьд ээж аавын хүү, эх орны хүү болж байгаа ч ач холбогдлын хувьд иргэнийхээ хамгийн хариуцлагатай үүргийг насан туршдаа эх орон, ард түмнийхээ өмнө хүлээж байгаа гэсэн үг юм. Манай аймгаас тус ангид алба хааж буй цэргүүд бусдыгаа манлайлж "Онц байлдагч”, "Онц сурлагатан” "Онц буудагч” зэрэг олон шагналуудыг тангаргын баяр дээрээ гардан авч, өнгөрсөн хугацаанд сурсан зүйлсээ хүрэлцэн ирсэн хүмүүст үзүүлж байлаа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих