"Урсагл дагаж баяр баясгалантай уруудаж байна уу. Гэхдээ чи сайн бод. Урсгал дагавал өндөр өндөр давалгаа, эргүүлэг бий. Матар, догшин шуламууд бүхий ёроолгүй ус бий. Тэнд чи гарцаагүй амь насаа алдана гэжээ. Энэ домогт урсаж буй гол ус нь зугаа цэнгэлд автсаар өнгөрөх амьдралыг төлөөлнө. "Урсгал дагаж баяр баясгалантай" уруудах гэдэг нь өөртөө дасахын нэр юм. "Өндөр өндөр давалгаа" нь уур уцаар, зовлон зүдүүр, "Эргүүлэг” нь зугаа цэнгэл юм. "Матар, догшин шуламууд бүхий ёроолгүй ус" нь нүгэл үйлдэж доройтохыг төлөөлнө. "Эрэг дээр буй хүн" нь Бурхан багш юм. Энэ хорвоод эх нь хүүхдээ, хүүхэд нь эхээ аварч чадахгүй гурван тохиолдол буй. Эдгээр нь их түймэр, их үер, их дээрм болой. Ийм тохиолдолд хүртэл заримдаа эх, үрс бие биедээ тус болж чадна. Гэтэл эх нь үрдээ, үр нь эхдээ яагаад ч тусалж чадахгүй өөр гурван тохиолдол байдаг. Үүнд өтлөх, өвдөх, үхэхээс айх энэ гурван тохиолдол орно. Эх нь өтлөж буйг харсан хүүхэд өөрийн биеэр өтөлж буй эхээ орлож чадах уу? Өвдөж буй хүүхдийнхээ дэргэд уйлж суугаа эх нь өөрийн биеэр өвдсөн хүүхдээ орлож чадах уу? Хүүхэд нь эсвэл эх нь үхэж байхад хэдийгээр энэ хоёр эх үрийн холбоотой ч гэсэн хэрхэн өөрийн биеэр нэг нь нөгөөгөө орлон нөхөж чадах билээ. Эх үрс бие биедээ хязгааргүй хайртай ч эдгээр тохиолдолд нэгэндээ яагаад ч тус болж чадахгүй. Өвгөн, өвчтөн, талийгаач гурав юуг зааж сургана вэ? Энэ ертөнцөд олон муу үйл үйлдсэн хорон санаат хүн үхсэнийхээ дараа тамд унахад Тамын эзэн эрлэг номун хаан түүнээс: "Чи хүний ертөнцөд байхдаа гурван сахиусан тэнгэртэй учирсан уу?" гэхэд: "Үгүй ээ, би сахиусан тэнгэртэй учраагүй" гэв. "Тэгвэл чи таяг тулж бөгтийсөн, арай ядан хөлөө зөөсөн хөгшчүүлтэй уулзаж байсан уу?" хэмээв. "Тийм ээ. Би тийм олон өвгөнтэй учирч байсан" гэв. "Чи тэдгээр сахиусан тэнгэртэй учирсан ч тэдэнтэй адил өтлөхөө эс ойлгож, сайн үйл яаран бүтээхийг бодсонгүй. Тиймээс одоо ийм шийтгэлийг хүлээж байгаа юм" гэв. "Чи хэвтэрт орсон, харахад нүд дальдирмаар турж сульдсан өвчтэй хүмүүстэй учирч явсан уу?". "Би тийм өвчтөнтэй олон удаа таарч байсан". "Чи өвдөж буй сахиусан тэнгэртэй учрахдаа өөрийг чинь бас өвчин ороохыг ойлгосонгүй тиймээс тамд унасан байна". "Чи дэргэдээ үхэж буй хүмүүсийг харсан уу?". "Би үхэж буй хүмүүстэй олонтой таарсан". "Амьд бүхэнд үхлийг сануулагч сахиусан тэнгэртэй учирсан боловч чи, хэзээ нэгэн цагт өөрөө үхэхээ эс ухаарч, сайн үйл бүтээхийг бодсонгүй. Тиймээс чи ийм шийтгэл амсаж байгаа юм. Хийсэн үйлийнхээ үрийг өөрийн биеэр амсах ёстой".хэмээжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих