
Энэ ажлын бэлтгэл ажлыг хангах хүрээнд тухайн өргөтгөх болон шинэчлэх замуудынхаа нөхцөл байдалтай аймгийн удирдлагууд танилцлаа. Аймгийн Засаг даргын орлогч М.Бадамсүрэн болон АЗДТГ-н Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн, Нийтийн аж ахуй ХХК, Дулааны шугам сүлжээ, цахилгааны шугам сүлжээ, холбооны газрын инженерүүд, замын цагдаагийн байцаагч гээд холбогдох албаны ажил хариуцсан хүмүүс хамтран замыг хийхэд дэд бүтэц эвдрэх, мөн аливаа эрсдэл гарах үгүйг мэргэжлийн хүмүүстэй зөвлөлдсөн юм.
Зам тавьсан хойно дулаан цахилгааны шугам сүлжээний эвдрэл үүсч замаа эвдэх тохиолдол гардаг тул түүнээс урьдчилан сэргийлж мэргэжлийн байгууллагуудын саналыг ийнхүү авч байгаа юм. Энэ жил орон сууцны 2,3,39,40,38,37,12,13,15,16,21,24-р байрнуудын төв замруу орсон 5-н туслах замууд, Читийн гудамж руу хойноосоо орж ирж байгаа уулзварыг өргөтгөх, Хойд урьд төв замаас Худалдааны гудамжруу орох уулзварыг шинэчлэн өргөтгөх, Аймгийн ЗДТГ-н зүүн урд уулзвар, Номын сангийн баруун талын замын урд, баруун урд талын уулзварууд гэсэн 4-н уулзварыг шинэчлэн өргөтгөх аж.
С.Саранзаяа
Оллоо.мн

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=287
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих