Цагдаагийн ерөнхий газраас улсын гарьд М.Баяржавхлан, улсын харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна. Цагдаагийн албаны эх сурвалжид дурьдсанаар Л.Пүрэвжав, М.Баяржавхлан нар 2018 оны долдугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Баргужин" ресторантад архи ууж согтуурсан үедээ нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, рестораны эд зүйлийг эвдэж устган, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан байна.
Тэднийг 2.785.720 /Хоёр сая долоон зуун наян таван мянга долоон зуун хорь/ төгрөгийн хохирол учируулсан гэж үзэн, буруутгасан бөгөөд цагдаагийн байгууллагаас хохирлоо барагдуулахыг шаардан, эрэн сурвалжилж эхэлжээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих