Батганы талаар ярихаасаа өмнө бид арьсны бүтцийн талаар дурдъя. Цэвэр арьс хүний эрүүл байх нэг нөхцөл болдог. Хэрэв арьсны гадаргад байгаа эвэршсэн эсүүдийг тухай бүр угааж цэвэрлэхгүй бол тос, хөлстэй зууралдаж булчирхайн цоргыг тагладаг. Биеийн хир, шим бодисын үлдэгдэл нян үржих таатай нөхцөл болдог. Өвчин үүсгэгч нянгууд бохир арьсны шарх шалбархайгаар нэвтрэн орж арьсны идээт өвчин үүсгэдэг. Арьс нь бие махбодын бүрхэвч болж, олон төрлийн үүрэг гүйцэтгэдэг эрхтэн юм. Өнгөн, жинхэнэ арьс, арьсан доорх өөхөн эд гэсэн гурван давхаргатай. Хүний арьсанд тосны булчирхай гэж бий. Энэ нь маш мэдрэмтгий байдаг тул түүнд агуулагдах даавар ихэсч, хямарснаас батга үүсдэг. Өөрөөр хэлбэл арьсны гадаргуу тослог булчирхайг холбож байдаг цорго бөглөрснөөс арьсны сүвд нян ихээр үржиж батга үүсэх шалтгаан болдог. Мөн дотоод шүүрлийн булчирхайн өөрчлөлт, ходоод гэдэс, элэг цөсний үйл ажиллагааны хямрал, өндгөвчний үрэвсэл, бэлгийн бойжилтын үед тос, хөлсний булчирхайн цоргонд бага зэрэг тос хуримтлагдсанаас, мэдрэлийн цочролоос, эмийн хордлого, халуун нөхцөлд байнга ажилладаг хүмүүст батга ихэвчлэн гардаг. Батга нь үрэвсэлтэй, үрэвсэлгүй, хар, цагаан гээд олон янз байдаг ч үүнээс урьдчилан сэргийлж болдог. Хамгийн гол нууц нь арьсны сүвийг сайтар цэвэрлэх явдал юм. Мөн батга гарсан байрлалаас хамаараад таны эрхтэн болохгүй байгааг мэдэж болдог байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих