Энэ сарын 22-ноос үйл ажиллагаагаа албан ёсоор зогсоосон "Eznis Airways” компани 1800 гаруй зорчигийн тасалбарын асуудлыг бүрэн шийдсэн байна. Тус компанийн нислэгийг сонгосон иргэдийн дийлэнх нь мөнгөө буцаан авсан бол 10 хүрэхгүй зорчигч гадаадад аялж буйтай холбоотойгоор буцаалт хийгээгүй байгаа аж. Мөн тус компани "Hunni Air” компанийн Дорнод руу ирэх, буцах нэг нислэгийг авч 90 орчим зорчигчийн асуудлыг шийдсэн байна.
Компанийн үйл ажиллагааны хувьд, зуны нислэгийн захиалгын 30 гаруй хувийг аялал жуулчлалын компаниуд бүрдүүлж байсан бол 40 орчим хувийг нь орон нутгаас захиалсан тасалбар бүрдүүлж байжээ. "Eznis Airways” компани үйл ажиллагаагаа зогсоохоос өмнө дотоодын нислэгийн зах зээлийн 30 хувийг дангаараа бүрдүүлж байсан. Түүнчлэн тус авиа компанийн 225 ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах болон цааш үргэлжлүүлэх асуудлыг энэ долоо хоногийн лхагва гарагт эцэслэн шийдвэрлэх товтой байна. Компанийн үйл ажиллагаа болон бусад асуудлаар хөрөнгө оруулагч "Newcom” компани энэ долоо хоногт албан ёсны мэдээлэл өгөх хүлээлттэй байгаа юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих