Дайны үеэр цэргийн анги нэгтгэлээ орхисон Сирийн 16.5 мянган цэргийн албан хаагчид тус улсын Ерөнхийлөгч Башар Асадын зарлигаар өршөөл үзүүлэхээр болжээ. Сирийн цэргийн прокурор Мухаммед Ганжу Хасан энэ тухай сэтгүүлчдэд мэдээллээ.
Тэрбээр “Өршөөл 2018 оны 10-р сарын 9-ний өдрөөс хүчин төгөлдөр болж байгаа. Өршөөл гарав уу, үгүй юу оргосон цэргүүд Сирийн эрх баригчдаас өршөөл хүсэх болсон. Одоогийн байдлаар дайны үеэр цэргийн ангиа орхисон 16.5 мянга гаруй хүнийг өршөөгөөд байна” гэжээ.
Тэрбээр цааш нь хэлэхдээ “Арабын бүгд нйаармдах улсын нутаг дэвсгэрт байгаа оргодлууд Ерөнхийлөгчийн зарлиг хүчинтэй болсноос хойш 4 сард багтаж өршөөл хүсэх эрхтэй. Харин эх орноо орхин явсан албан хаагчдын хувьд өршөөлийн хугацаа 6 сар байна” гэдгийг цохон тэмдэглэсэн байна.
Өршөөлийн зарлиг гарснаар Дамаскт л гэхэд өдөрт дунджаар 100-аад хүсэлт хүлээн авч буй аж. Өршөөлд багтсан цэргийн албан хаагч нэг хоногийн дотор өөрийн алба хааж байсан цэргийн ангидаа буцаж очих ёстой юм байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих