Сүүлт од
Энэ онол ёсоор 11 000 жилийн өмнө далайн ёроолд, одоогийн Бермудын гурвалжин орших тэр газар сүүлт од унасан гэнэ. Энэхүү сансрын биет нь онгоцны хөдөлгүүр болон нислэгийн хэрэгслэлүүдийн үйл ажиллагааг гэмтээдэг, ер бусын цахилгаан соронзон шинж чанартай байж болзошгүй гэнэ.
Метаны гидрид
Бермудын гурвалжны тэртээ дор метаны гидридээр дүүрсэн хийн бөмбөлөг үүсдэг. Ийм бөмбөлөг томорч дээшилснээр усны гадаргуу дээр асар том өндөрлөг бий болдог байна. Энэ үеэр тэнд явж байсан хөлөг онгоц "гулсан унах " магадлалтай. Дараа нь бөмбөлөг хагарч, оронд нь үүссэн эргүүлэг хөлгийг залгидаг гэнэ. Нисэх онгоц бүр ч хялбархан сөнөж болох юм. Бөмбөлөг хагарах үед үүссэн хий дээш хөөрч хөдөлгүүртэй урвалд орж онгоц агаарт дэлбэрнэ.
Засгийн газрын нууц туршилт
Энэ онолыг баримтлагчдын үзэж буйгаар усан дор туршилт хийж, үнэлгээ дүгнэлт гаргадаг Атлантын төв гэгч байгууллага бий гэнэ. Энэ компани шумбагч хөлөг онгоц, зэр зэвсэг, усан доорх локаторыг турших албан ёсны зөвшөөрөлтэй юм байна. Харин албан бус мэдээллээр бол засгийн газар энэ нэрээр халхавчлан харь гарагийн соёл иргэншилтэй холбоо тогтоож, тэдний төрөл бүрийн технологийг туршиж байдаг гэнэ.
Нисдэг таваг болон харь гарагийнхан
Өмнөх онолын эсрэг, далай тэнгисийн гүнд нуугдсан харь гарагийн хөлөг онгоц биднийг болон манай технологийг судалж байдаг гэнэ. Эсвэл тэнд дэлхийн бидэнд ойлгомжгүй өөр хэмжээст ертөнцөд нэвтрэх үүд хаалга байдаг гэж үздэг байна. Тодорхой үед хаалга нээгдэхэд манай онгоцнууд тийшээ "орчихдог” аж.
Луужин соронзон туйлын биш, жинхэнэ хойд зүгийг заадаг
Луужин соронзон туйлын биш, жинхэнэ /газар зүйн/ хойд зүгийг заадаг хоёрхон газар дэлхий дээр байдгийн нэг нь Бермудын гурвалжин билээ. Хөлгийн замыг тогтоохдоо далайчид үүнийг харгалздаг. Луужин өөрөөр заадаг газар төөрч хад мөргөх нь энүүхэнд.
Цаг агаарын бэрх нөхцөл
Бермудын гурвалжин орчимд цаг агаар маш тогтворгүй. Агаарын халуун хүйтэн урсгал байнга мөргөлдөж далайн шуурга, хар салхийг үүсгэнэ. Дээр нь Гольфстримын хурдан урсгал байна. Энэ бүхэн нийлээд тээврийн ямар ч хэрэгслэлийг эрсдэлд оруулж болох юм.
Хүний хүчин зүйл
Хэдий тийм боловч Бермудын гурвалжин хөл хөдөлгөөн ихтэй газар. Дулаан уур амьсгал, цэвэр цэнгэг ус нь туршлагатай нисгэгчид, далайчдыг төдийгүй сонирхогчдын анхаарлыг ч татсаар иржээ. Хувьсамтгай цаг агаар, хурдан урсгал, олон тооны ихэр арлуудыг бодолцвол замаасаа төөрч, түлш нь дуусаад, хүнд байдалд орсон багийнхныг юу хүлээж байх нь ойлгомжтой

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих