Тавдугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт "Мал
хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, олон нийтийн оролцоог
нэмэгдүүлье" зүүн бүсийн зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнд Хэрлэн сумын
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Батбаяр мал хулгайлах гэмт хэрэг
зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг
зохицуулах сумын салбар зөвлөлийн оролцоо" сэдвээр илтгэл тавилаа.
Хэрлэн сум 2014 онд Хэрлэн голоор гарах гурван гүүрэн дээр байнгын
хяналтын пост ажиллуулж тээврийн хэрэгслийн хяналт үзлэгийг
сайжруулсан. Мөн өнгөрсөн долоо хоногт сумын малчдын зөвлөгөөнийг зохион
байгуулж мал хулгайлах гэмт хэрэг зөрчлөөс хэрхэн сэргийлэх тухай
малчдын санал бодлыг сонссон гэх мэтчилэн Хэрлэн сумын хэмжээнд мал
хулгайлах гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлын
талаар зөвлөгөөнд оролцогсодтой туршлага солилцож хэд хэдэн үнэтэй
саналуудыг хэллээ. Зөвлөгөөнд Хэрлэн сумын багийн Засаг дарга нар,
малчдын төлөөлөл оролцов.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2885
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих