Бидний өмнөх үеийн монголчууд хулгай хийх, худал хэлэхийг эрс цээрлэдэг байлаа. Халхын сайн эрчүүд нутаг хошуу дамжуулан хөөсөн адуу малаа ядууст тараан өгч, тэднийг өргөж тэтгэдэг байсан. Тэд буян үйлддэг сайн хулгайчид байжээ. Гэтэл шинэ цагийн хулгайчдыг хар даа. Өтөлж өвгөрөх, үхэж үрэгдэхгүй юм шигээр загнаж улс орны, ард олны өмч хөрөнгийг тэрбум тэрбумаар нь "хулжааж”, түмэн олныг шороо үмхүүлж байгаадаа тэд ер сэтгэл түвдэхгүй болцгоожээ. Өсч, өндийж яваа бяцхан үрс маань хүртэл дээдсийн худал хуурмаг, хулгай дээрмийг дуурайх янзтай. Дотоодод Монголчуудын хулгай дээрэм гаарч байгааг мэдээлж
"Хулгайч”, "худалч” гэхэд ер тоохоо болъж, хэн сайн худал хэлж, хулгай хийсэн нь баян чинээлэгт тооцогдох болжээ. Ийм л мэдээ, мэдээллийн дунд хүүхэд залуус өсч торниж байна. Яаж энэ хэлэхээс ч хэл ээдрэх үг хэллэг, хулгайч, худалчдаас ангижрах вэ. Одоо бүр байчихаад "Улсаа ядууруулсан шилдэг хулгайчдыг шалгаруулъя” гэж төрийн түшээ хүн саяхан жиргэсэн байх юм. Зүгээр л санамсаргүй хэлсэн нэг үг муу муухан үлгэр дуурайл болдог. Хулгайч, худалч гээд байхаар тийм хүн олшроод байх нигууртай бус уу.
ахуйд гадаадад олон монгол хүн хулгайн хэргээр ял эдэлж буйг ам уралдан ярьцгааж байна. Дээд, доод түвшний хэн нэгнийг "хулгайч”, "худалч” гэхэд ер тоохоо больж, хэн сайн худал хэлж, хулгай хийсэн нь баян чинээлэгт тооцогдох болжээ. Ийм л мэдээ, мэдээллийн дунд хүүхэд залуус өсч торниж байна. Яаж энэ хэлэхээс ч хэл ээдрэх үг хэллэг, хулгайч, худалчдаас ангижрах вэ. Одоо бүр байчихаад "Улсаа ядууруулсан шилдэг хулгайчдыг шалгаруулъя” гэж төрийн түшээ хүн саяхан жиргэсэн байх юм. Зүгээр л санамсаргүй хэлсэн нэг үг муу муухан үлгэр дуурайл болдог. Хулгайч, худалч гээд байхаар тийм хүн олшроод байх нигууртай бус уу.
Иймээс өнөө үед хүүхэд залууст цаг үргэлж цэвэр ариун ёс суртахууныг номлож төлөвшүүлэх цаг болсон байна. Хүүхдийг бүр багаас нь хүнийг хүндэлдэг, соёлч шударга, ёс суртахуунтай болгоход анхаарахгүй бол бид бүр ихийг алдах нь. Одооноос л шударга биштэй дайтаж, цээрлүүлэхгүй бол хүнлэг чанар, ёс суртахууны доройтол газар авч, хүүхэд залуус маань хүнээ байх нь. Ядахдаа монгол залуус худал хэлж, хулгай хийдэггүй байх ёс суртахуунтай, нэн өндөр хариуцлагатай болгож төлөвшүүлмээр байна.
Н.Бөхдамбий
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=28863
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих