Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрсөн дүү У.Давхарбаярын компани дээр 1.3 тэрбум төгрөгийг ЖДҮХС-аас зээл авсныг баримтаар дэлгэж байна хэмээн мэдээллээ.
Тэрээр ярихдаа, "ЖДҮХС-тай У.Хүрэлсүх холбогдсон хэрнээ яагаад мэдээллээ ил болгохгүй байгаа юм бэ. Төрсөн дүү У.Давхарбаярын компани болох "Жаргалант мах" ХХК нь эхлээд нэг тэрбум төгрөгийн зээл авч, дараа нь 300 орчим сая төгрөг авсан баримт байна. 2017 оны хоёрдугаар сарын 15-нд 327 сая 100 000 төгрөгийг, мөн оны наймдугаар сарын 3-нд 236 сая төгрөгийг тус тус авсныг олж мэдлээ. У.Хүрэлсүх шадар сайд байхдаа дүүгийнхээ зээлийг хөөцөлдөөд явж байж. Өнөөдрийн МАН ЖДҮ-чин даргатай болсон байна. Нэг ч бизнес эрхэлж үзээгүй У.Хүрэлсүх хэрхэн хөрөнгөтэй болсноо ард түмэнд тайлбарла. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ажлаа сайн хийхийг хүсье. Маргааш МАН бага хурлаа хийнэ. Энэ хурал дээр У.Хүрэлсүх огцрох бүрэн боломжтой. Өнөөдөр энэ мэдээллийг хийснийхээ төлөө маш их дайралтад өртөх нь дамжиггүй. Үүнд би бэлэн байна" гэв.
Б.Ариунзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=28869
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих