Америкийн Калифорнийн их сургуулийн Эрүүл насжилтын төвийн эрдэмтэд Сан Диего мужийн 27-оос 101 насны 340н хүнийг судалгаанд хамруулан, хүн амьдралынхаа туршид 3 үе шатанд ганцаардлын дээд цэгт хүрдэг болохыг тогтоожээ. Эрдэмтдийн багийн ахлагч Доктор ДилипЖести-ийн хэлснээр ганцаардал гэдэг хүн бүрт харилцан адилгүй байдгаас гадна, нас ахих тусам энэ мэдрэмж улам нэмэгддэг гэсэн нийтлэг ойлголт байдаг ч, 20, 50,80 насны төгсгөл үеүдэд хүн бусад үеэс илүү ихээр ганцаарддаг байна.
Судалгаанд хамруулсан хүмүүс нийтийн орон сууцанд амьдардгаас гадна бие сэтгэлийн хувьд ямар нэг ноцтой эмгэг өвчингүй хүмүүс байсан байна. ингээд ажиглахад 20оод насны сүүл бол ихэнх хүний хувьд шийдвэр гаргах анхны бөгөөд гол үе байдаг. Энэ үедээ хүмүүс өмнө гаргаж байснаас илүү сайн шийд гаргах хэрэгтэй болдог учраас ихэнхдээ стресстэй байдаг нь ганцаардал ихээр төрүүлдэг байна.
Хоёрдугаар 50-аад насны дунд үе, энэ насанд амьдралын дунд үеийн хямрал тохиолддог. Энэ үед ихэнх хүний эрүүл мэнд муудаж эхэлж, олон хүн сахарын өвчний эсвэл зүрхний өвчний урьтал үедээ байгааг олж мэддэг. Зарим нь найз нөхөд нь нас барж эхлэхийг харж, амьдрал мөнх биш гэдгийг ухаарч эхэлдэг тул мөн ганцаардал ихээр төрдөг байна.
Эцэст нь 80-аад насны сүүл үе. Эрүүл мэндийн асуудлуудаас гадна, санхүүгийн, асуудал, эхнэр нөхөр нь нас барах гээд энэ үе хүний амьдралд тохиолдох ганцаардлын 3 том үеэс ганцаардлын хувьд хамгийн тодорхой үе болдог байна хэмээн эрдэмтдийн нийтэлжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих