УИХ-ын дарга М.Энхболд яг одоо Төрийн ордонд мэдээлэл хийж байна.
Тэрээр "Намайг огцруулах эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлэхээр шилжүүлсэн. Хуульд нийцсэн шаардлага надад тавихад албан тушаалаа өгөхөд асуудал байхгүй. Ялангуяа хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа хуулийн дагуу явагдах ёстой. Өчигдөр Бага хурал хаалттай болсон. Гэхдээ зохион байгуулалттайгаар зарим гишүүдийн яриаг нээлттэй болгосон. Бага хурлын үйл ажиллагааг хаалттай явуулсанд харамсаж байна. Нийгэмд болж бүтэхгүй бүх зүйлийг надад наах гэсэн Бага хурал болсонд би харамсаж байна. Хаалттай хурлаас Ц.Нямдорж,Л.Оюунэрдэнэ нарын Бага хурал дээр ярьсан зүйлийг олон нийтэд ил хүргэсэн.
Би тэдний тайлбарт тайлбар өгсөн ч миний мэдээллийг олон нийтэд хүргээгүй. МАНАН гэдэг зүйлийг надтай холбож намайг буруутгах зүйлийг бага хурал дээр ярьсан. 60 тэрбумын асуудлыг намын Бага хурал мөн дээр ярьсан. Уг асуудлыг хууль хяналтын байгууллагаа хэдэнтээ шалгасан. Одоо Тагнуулын ерөнхий газар шалгаж байгаа. Харамсалтай нь 60 тэрбумын асуудлыг манай намын гишүүд дэвэргэж зориуд ЖДҮ-гийн асуудлыг дарах гэж байна гэдгийг би өмнө нь УИХ-ын хэлж байсан. Ц.Нямдорж өчигдөр бага хурал дээр "Эрдэнэт"-ийн 49 хуьвийг хувьчлахад намайг оролцсон хамгаалсан тухай ярьсан. УИХ дээр би ажлын хэсэг байгуулсан. Дүнг УИХ-д танилцуулсан" гэв.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих