Японы хүн амын тоо 50 жилийн дотор 88 сая болж буурах төлөвтэй байгаа тухай тус улсын Хүн ам, нийгмийн хамгааллын судалгааны хүрээлэнгийн бэлтгэсэн тайлан мэдээнд дурджээ. Уг тайланг 2016 онд хийсэн хүн амын тооллогод үндэслэн гаргасан байна. Тайланд дурдсанаар, хоёр жилийн өмнө Япон Улсын хүн ам 127 сая байв. Төрөлт буурч байгаатай холбоотойгоор энэ тоо 2053 он гэхэд 100 хүрэхгүй сая, 2065 он гэхэд 88 сая болж буурах төлөвтэй байна.
Япон эрэгтэйчүүдийн дундаж наслалт 2065 он гэхэд 85 болж нэмэгдэх төлөвтэй байгаа бол эмэгтэйчүүдийн дундаж наслалт нь 87-гоос 91 болох хандлагатай байгаа аж. 2016 онд Японы хүн амын 26 хувийг 65 болон түүнээс дээш насныхан эзэлж байсан бол энэ үзүүлэлт 38 хувь болж өсөх төлөвтэй байна. Тус улсын Эрүүл мэндийн яам тэтгэврийн сангийн талаар судалгаа явуулж, төрөлт буурч байгааг шийдвэрлэх арга хэмжээ авахаар төлөвлөжээ.
Өнгөрсөн хоёрдугаар сарын 29-нд олон нийтэд зарласан хүн амын тооллогын дүнгээр “Өнгөрсөн таван жилийн хугацаанд Япон Улсын хүн ам нэг саяар хоргодсон” хэмээх цочирдмоор тоо гарчээ. Энэ бол таван жилийн дотор АНУ-ын Сан-Франциско хотын нийт хүн ам үгүй болсонтой адил юм. Японы хүн амын тооллого 1920 оноос хойш анх удаа ийнхүү сөрөг үзүүлэлттэй гарч байна. “Atlantic” сэтгүүлийн 2011 оны нэгэн дугаарт хэвлэгдсэн нийтлэлд “2020 он гэхэд Япон Улсын том хүний живхний эрэлт хүүхдийн живхний эрэлтийг давах болно” гэдгийг харуулсан тоон үзүүлэлт нийтлэгдсэн байдаг. Живхний зах зээлийн шилжилт 2011 оноос эхэлсэн бөгөөд одоо хүртэл явагдсаар л байна.
Токио болон бусад томоохон хотуудын хүн ам өссөөр байгаа бол зарим 39 мужид байдал эсрэгээрээ байна. Тухайлбал 2011 онд цунамид өртсөн Фүкүшима муж бараг хүнгүй болсон. Гэхдээ Япон Улс ганцаараа өтлөөгүй. АНУ-д гэхэд л нэг эмэгтэй дунджаар хоёр болон түүүнээс олон тооны хүүхэд төрүүлдэг байсан. Гэтэл уг тоо 2010 оноос хойш идэвхтэй буурсаар байгаа. Гэхдээ АНУ нь бусад орнуудаас ихээхэн ялгаатай. АНУ бол цагаачдын улс. Энэ нь тус улсыг болон ажиллах хүчинг байнга залуу байлгадаг суурь хүчин зүйл юм. Харин Япон бол үндсэрхэг үзэлтэй ард түмэнтэй улс. Японы Засгийн газраас цагаачдын тоог хатуу тогтоодог бөгөөд нийт хүн амын ердөө хоёр хувийг цагаачид эзэлдэг.
Эх сурвалж: www.japantoday.com
С. Анирлан
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих