Украины цэргийн хөлөг онгоцууд Керчийн хоолойгоор дахин явахаар бэлтгэж байгаа тухай Украины Үндэсний аюулгүй байдал, батлах хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга Александр Турчиновын хэлснийг Оросын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова тайлбарлажээ. Энэ нь ээлжит өдөөн хатгалга үйлдэхийг л зарласан хэрэг юм гэж тэр хэлсэн байна.
“Энэ бол туйлын хариуцлагагүй явдал. Энэ нь байдлыг улам л даамжируулна” гэж тэр лхагва гарагт сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ мэдэгджээ.
Украины олон түнш одоогийн түгшүүртэй байдлыг зөөлрүүлэхээр оролдож, цаашид шатлан өргөжүүлэхгүй байх бодитой арга зам эрж хайж байгааг Захарова тэмдэглэсэн байна.
“Хэд хэдэн орон, түүний дотор Европын холбооны улсууд ийм оролдлого хийж буй нөхцөлд ингэж мэдэгдэх гэдэг бол өдөөн хатгалга нь Киевийн одоогийн дэглэмийн нэрийн хуудас мөн гэдгийг зөвшөөрсөн хэрэг” гэж тэр хэлжээ.
Орос улс Хар тэнгис дэх шинэ усан хилийг дэлхий нийтэд харуулах бодолтой байгаагийн сацуу, “Крымыг эзэгнэж буйгаа хэрэг дээрээ хууль ёсны болгож байгаа хэрэг юм” гэж Турчинов лхагва гарагт сэтгүүлчдэд мэдэгджээ. Украины хөлөг онгоцуудыг явуулах ажлыг удаашруулж болохгүй гэж тэр хэлсэн байна.
Украины Хар тэнгисийн боомтуудаас Азовын тэнгисийн эрэг дэх украины боомтууд руу хийх энэ аялалд оролцохыг бид манай түншүүдэд санал болгож байна” гэж Турчинов мэдэгджээ.
“Хөлөг онгоцууд дээр байлцуулахын тулд бид Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага болон олон улсын бусад байгууллагын төлөөлөгчдийг урих бодолтой байгаа. Тийнхүү украины усан цэргүүд ямар ч хууль,олон улсын дүрэм зөрчөөгүй гэдгийг дэлхий нийтэд нотлон харуулахаар төлөвлөж байна” гэж Турчинов бас хэлжээ.
Арваннэгдүгээр сарын 25-нд Украины тэнгисийн цэргийн хүчний гурван хөлөг онгоц Хар тэнгис дэх Оросын харъяа усан хилийг зөрчсөн билээ. Эдгээр хөлөг онгоц зогсохыг шаардсан Оросын аюулаас хамгаалах албаны хилийн албаныхны шаардлагыг үл тоож, осолтой маневр хийсээр байжээ. Тийнхүү хөлөг онгоцуудыг зогсоохын тулд оросын цэргийнхэн хүч хэрэглэхэд хүрсэн байна.
Усан цэргүүдийг саатуулж, эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Украины тэнгисийн цэргийн хүчний албан хаагчдын үйлдэл өдөөн хатгасан шинжтэй байсныг байцаалтын явцад тэд хүлээн зөвшөөрчээ. Үүнээс гадна, хөлөг онгоцуудад нэгжлэг хийхэд зэвсэг болон Азовын тэнгист мэдэгдэлгүйгээр орох тушаал гарсан байна. Сүүлд нь Симферополь хотын шүүх Керчийн хоолойд саатуулагдсан украины усан цэргүүдийг 2019 оны нэгдүгээр сарын 25 хүртэл баривчилан хорихоор шийдвэрлэжээ. Үүний дараа тэднийг Москвад “Лефертовын” урьдчилан хорих газарт шилжүүлж, шархадсан гурван хүн эндхийн эмнэлэгт байгаа юм.
С.Инда
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих