"Төрийн албан хаагчийн сургалт хөгжил, нийгмийн баталгааг дэмжих” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, засаг захиргааны анхан шатны нэгж болох багийн Засаг дарга нарын ур чадварыг нэмэгдүүлж, төрийн үйлчилгээний хүртээмж, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор "Багийн Засаг дарга нарын ур чадварыг нэмэгдүүлэх сургалт”-ыг өнөөдөр 12 дугаар сарын 21-ний өдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгууллаа.
Сургалтад аймгийн Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтсийн удирдлага, агентлагийн мэргэжилтнүүд, багийн Засаг дарга нар хамрагдаж, Төрийн үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх, цаашид хамтын ажиллагааг сайжруулж, уялдаа холбоог хангаж ажиллах талаар санал бодлоо солилцов.
Уг сургалтын хүрээнд багийн Засаг дарга нараас ирүүлсэн хүсэлтийн дагуу "Төрийн албаны тухай хууль”, "Улсын бүртгэлийн хууль, тогтоомжийн нэмэлт өөрчлөлт”, "Төрийн албаны ёс зүй” "Багаар ажиллах ур чадвар”, "Харилцааны ур чадвар”-ын талаар танилцуулга хийж, Цэргийн бүртгэлийн талаарх цогц мэдээллийг хүргэлээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих