Аймгийн ИТХ-ын "Нутгийн удирдлага, өргөдөл, гомдол, хяналт үнэлгээний бодлогын хороо”-нд иргэд, хөдөлмөрчдөөс ирүүлсэн гомдлын дагуу ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Х.Энх-Отгоноор ахлуулсан ажлын хэсэг газрын тосны бүтээгдэхүүн худалдан борлуулах үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хамтарсан хяналт шалгалтыг 12 дугаар сарын 13-ны өдөр хийж, өнөөдөр шалгалтын дүнг танилцууллаа.
Хяналт, шалгалтад Дорнод аймгийн төвд газрын тосны худалдаа, тээвэрлэлт, хадгалах үйл ажиллагаа явуулж буй "Шунхлай говь” ХХК-ын 1, "Улз ойл” ХХК-ын 1, "Ник-перовис” ХХК-ын 5, "Магнай трейд” ХХК-ын 2, "Стандарт ойл” ХХК-ын 1, "Жаст ойл” ХХК-ын 2, "Сод монгол” группын 2, "Тэс перолиум” ХХК-ын 2, зэрэг компаниудын харьяа нийт 16 шатахуун түгээх станц хамрагджээ.
Хяналт шалгалтын явцад ШТС-уудын газрын тосны бүтээгдэхүүн хадгалж буй нөөцийн сав тус бүрээс дээж авч зөөврийг шинжлэн, түгээгүүр шингэний тоолуурын битүүмжлэл, шалгалт тохируулга, баталгаажуулалтын байдалд үзлэг шалгалт хийж, эзлэхүүний аргаар тоолуурын харьцангүй алдааг тодорхойлсон бөгөөд "Стандарт ойл” ХХК-ын бензин А80, "Сод монгол” группын ШТС 78-ын А92, "Ник-петровис” ХХК-ын ШТС-3-ын А92 тус тус түгээж байгаа түгээгүүр шингэний тоолуурын зарцуулалтын зөвшөөрөгдөх алдаа +- өөрчлөлттэй гарсан тул газар дээр нь зөрчлийг арилгууллаа.
Түүнчлэн болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиуд болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан холбогдох дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих