АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Афганистанаас 7000 орчим цэргээ татах төлөвлөгөө боловсруулах үүргийг Пентагонд өгчээ. Энэ тухай телевизийн CNN суваг пүрэв гарагт мэдээлэв.
Тус сувгаар мэдээлснээр, одоогийн байдлаар Афганистанд АНУ-ын 14 мянга орчим цэрэг байрлаж байгаа бөгөөд үүний талыг нь татахаар төлөвлөж байгаа аж. Эх сурвалжийн хэлснээр, 7000 орчим цэргийг татахад хэдэн сарын хугацаа шаардагдаж магадгүй байна.
Трамп энэ шийдвэрийг 12 дугаар сарын 18-ны мягмар гарагт гаргасан гэж CNN суваг мэдээлжээ. Афганистанаас Америкийн цэргүүдийг татах ажиллагаа хэдэн долоо хоногийн дотор эхэлнэ гэж The Wall Street Journal сонинд мөн эх сурвалжийнхаа мэдээллээс иш татан бичжээ.
Сири улсаас цэргээ татах тушаал өгснөө АНУ-ын Ерөнхийлөгч 12 дугаар сарын 19-нд мэдэгдсэн билээ. Сири дэх террорист "Лалын улс" бүлэглэлийг АНУ ялсан бөгөөд энэ бол Америкийн цэргүүдийн тэнд байсны цорын ганц зорилго байсан учир тэрбээр ийм шийдвэр гаргасан байна.
Америкийн албаны хүмүүсийн мэдээлснээр, 2000 гаруй цэргийг татахад 60-100 хоног шаардагдах аж
НЬЮ-ЙОРК. /TASS/ МОНЦАМЭ
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=28944
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих