Рогозин, олон улсын сансрын станцад зарцуулсан хөрөнгө мөнгө асар их, ОХУ-ын сансрын жилийн төслийн гуравны нэг хувийг эзлэх тул, 2020 оноос хойш энэ төслийг үргэлжлүүлэн дэмжих нь төдийлөн бизнесийн ач холбогдолгүй юм гэжээ.
Тэрээр, Хятад улс энэхүү салбартаа түргэн хөгжиж байна. ОХУ, Хятад улстай 2020 оноос хойших сансрын нисгэгчтэй онгоцны төслийн талаар хамтран ажиллах тухай хэлэлцэж, Энэтхэгийг оролцуулсан бусад улс оронтой сансар мандлын хамтын ажиллагаа өрнүүлж болзошгүй гэжээ.
2020 оноос хойших сансрын нисгэгчтэй онгоцны төслийг хэрхэн үргэлжлүүлэх тухай АНУ-ын дэвшүүлсэн саналаас Орос татгалзна гэж Рогозин өмнө нь хэлж байсан билээ. Рогозин, 2020 оноос хойш олон улсын сансрын орон зайн станцаас илүү ирээдүйтэй сансрын шинэ төсөлд хөрөнгө оруулахыг Оросын тал хүсэж байна гэжээ. Олон улсын сансрын орон зайн станцыг 2020 он хүртэл ашиглахаар товлоод байсан, харин АНУ 2024 он хүргэхээр Орост санал болгосон байжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих