Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 15 дугаар гудамжинд
байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 34 дүгээр
ангийн тасгийг гаргахад 6х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг
шатаж байсныг унтраасан байна. Мөн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо,
Хайлаастын 18 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар
Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад 6х4 метрийн
хэмжээтэй байшин, эд хогшлын хамт шатаж байсныг шуурхай ажиллаж
унтраажээ. Түүнчлэн, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 25
дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах
29 дүгээр ангийн тасгийг гаргахад 7х4 метрийн хэмжээтэй байшингийн
тааз, дээврийн хэсэг шатаж байсныг унтраажээ. Улмаар Сүхбаатар дүүргийн 3
дугаар хороо, Орос 3 дугаар сургуулийн баруун талд 17 дугаар байрны ард
машин шатаж байна гэсэн дуудлагаар, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо,
13 дугаар хорооллын 92 дугаар байр утаатай байна гэсэн дуудлагыг 18:54
цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг
гаргахад айлд цахилгаан зуухан дээр савтай зүйл орхисноос утаатай
байсныг аюулгүй болгож ажиллажээ.
Үүгээр зогсохгүй Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 10 дугаар ангийн тасгийг гаргахад 5 ханатай гэр, эд хогшлын хамт шатаж байсныг унтраасан байна. Уг гал түймэрт 10 сартай эрэгтэй өртөж нас барсан байсан тул цогцосыг дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлсэн.
Д.Ундрах /24tsag.mn/

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=290
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих