Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хэвлэлийн төлөөлөгч асан Ж.Цэсэнгийн нөхөр сэтгүүлчийг нүүр хуудсанд "Өлөгчин" гэж доромжлов. Төрийн өндөр албан тушаалтнууд ЖДҮХС-гаас зээл авсан мэдээлэл ил болох үеэр Ж.Цэсэнгийн нөхөр Д.Тэрбишийн эзэмшдэг "Дөлгөөн оргил" ХХК нь ХХААХҮЯ-ны харьяа Мал хамгаалах сангаас 1.2 тэрбум төгрөгийн тендер авсан нь илчлэгдсэн юм.
Тухайн үед уг асуудлаар Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч асан Ж.Цэсэнгээс тодруулга авч байсан билээ. Улмаар уг тодруулга ярилцлага нийтлэгдсэний дараа Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболдын тушаалаар Ж.Цэсэнг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Гэвч Ж.Цэсэнг эргүүлэн ажилд нь авах талаарх яриа төрийн ордонд гарсаар байгаа юм.
Тэгвэл саяхан тухайлсан баримтын мөрөөр Ж.Цэсэнгээс тодруулга авч, олон нийтэд бодит мэдээлэл хүргэснийх нь төлөө нөхөр Д.Тэрбиш сэтгүүлчийг олон нийтийн сүлжээнд "Өлөгчин" гэж доромжилжээ. "Өлөгчин" гэдэг нь эмэгтэй хүнийг басамжлан доромжлох хараалын үг бөгөөд зөрчлийн хуулийн гүтгэх доромжлох гэдэг зүйл заалтад хамаарагдана гэдгийг хуульчид онцолдог билээ.
Zarig.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих