Холливүүдийн уран бүтээлүүдэд дүрээ мөнхөлсөн Хонг Конгийн алдарт жүжигчин Чоү Юн Фат өөрийн бүх хөрөнгө болох 714 сая ам.доллараа бүхэлд нь сайн үйлсэд хандивлана гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан билээ.
Харин саяхан Өмнөд Солонгосын “Munhwa Broadcasting Corporation” суваг бүх хөрөнгөө сайн үйлсэд хандивлах болсон шалтгаан болон түүний эхнэр энэ тухай юу гэж боддог талаар асуужээ.
63 настай жүжигчин “Миний эхнэр миний сонголтыг бүрэн дэмждэг. Хүн хөрөнгөө авч үхэхгүй шүү дээ, яагаад хэрэгтэй нэгэнд нь өгч болохгүй гэж” хэмээн хариулсан байна.
Энэ оны аравдугаар сард түүний эхнэр Жасмин Тан “Чоу Юн Фат их хэмжээний орлого олдог ч сард зөвхөн 102 орчим ам.долларыг л зарцуулдаг” тухай олон нийтэд ярьсан юм.
Чоү Юн Фат даруухан, энгийн амьдардаг нэгэн ба нийтийн тээврээр зорчихыг илүүд үздэг гэнэ. Тэрбээр 17 жилийн турш Нокиа гар утас барьсан ч саяхнаас ухаалаг утас хэрэглэж эхэлжээ.
Жүжигчин эр тус нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Хэн намайг метронд анхаарах юм бэ? Хүмүүсийн 90 хувь нь утсаа ширтэж байдаг шүү дээ” хэмээн тоглоом хийсэн байна.
Эх сурвалж: Shanghai.list
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих