Эриданусын хоосон орон зай
Сансарын тойрог замд 1990 онд хөөргөсөн Шаатл хөлөгт байрлуулсан Хаббл дурангийн тусламжтайгаар сансар огторгуйн олон галактикийн зураг авсан байдаг ба Эриданусын одны орд руу чиглүүлэн авсан зурганд хоосон огторгуйн орон зай буусан байдаг байна.
Эриданусын одны орд нь олон тэрбум гэрлийн жилд тархсан харанхуй хоосон зай бөгөөд одон орон судлаачид энэхүү орон зайд юу байгааг тодорхойлох оролдлогыг олон удаа хийсэн боловч өнөөг хүртэл амжилт олоогүй хэвээр байна.
Тус хоосон орон зайн талаар санал зөрөлдөөнтэй олон таамаг, онолууд байдаг бөгөөд зарим судлаачдын үзэж байгаагаар энэ нь томоохон хар нүхийг маш өндөр хурдтай тойрон эргэлдэж байгаа галактикийн үе гэмээн тодорхойлсон байдаг. Эриданусын хоосон орон зайнаас гадна өмнө зүгийн шөнийн тэнгэрт харагдах 3,5 тэрбум гэрлийн жилийн өргөнтэй бас нэгэн хар нүхийг одон орон судлаачид нээсэн хэдий ч юунаас болж хар нүх үүссэнийг өнөөг хүртэл тайлбарлаж чадахгүй байна.
Улаан дөрвөлжин небула
Сансар огторгуйд од, гаригс, оддын орд гээд бүгд дугуй хэлбэртэй байдаг. Гэхдээ энэхүү түгээмэл хэлбэрийг эвдсэн огторгуйн биет бол Улаан дөрвөлжин небула юм. Хэдийгээр энэхүү биет дөрвөлжин мэт харагддаг боловч одон орон судлаачид түүнийг дөрвөлжин хэлбэртэй биш гэж үздэг байна.
Улаан дөрвөлжин небулагийн дүрсийг сайтар ажиглавал оройгоор нь нийлүүлсэн хоёр конус хэлбэрийг харж болох юм. Одон орон судлаачдын таамаглаж байгаагаар хоёр конусны орой нийлж байгаа төв хэсэгт од байрлаж байгаагийн зэрэгцээ тус од нь шинэ од болох эрт үедээ байгаа учраас конусны суурийг гэрэлтүүлснээр дөрвөлжин мэт харагдаж байгаа ажээ.
Галактикийн мөргөлдөөн
Сая сая оддыг өөртөө багтаасан хоёр галактик мөргөлдсөн тохиолдолд юу болох бол хэмээн та эргэцүүлж үзэж байсан уу? Тэгвэл сансар огторгуйд хоёр од мөргөлдөх магадлал бараг тэгт тэнцэнэ. Учир нь сансар огторгуй хэдий өргөн уудам хэдий ч бараг хоосон шахуй. Холын зайнаас галактикууд хатуу биет мэт харагдах боловч түүнийг бүрдүүлж буй одод болон биетүүд өөр хоорондоо маш хол зайд оршиж байдаг. Тухайлбал дэлхийд хамгийн ойрхон од нь 4.2 гэрлийн жилийн зайд оршиж байгаа юм.
Хар нүх
Хар нүх гэдэг нь гэрэл, цахилгаан соронзон долгион нэвтрэн гарахааргүй маш хүчтэй таталцлын орон үүссэн огторгуйн орон зай юм. Хар нүхийг тойроод эргэн гарах боломжгүй үзэгдлийн хаяа хэмээн математикийн шинжлэх ухаанд тодорхойлсон гадаргуу байдаг. Үзэгдэх гэрлийг өөртөө татан шингээдэг учраас хар нүх хэмээн нэрийдсэн байна.
Өөрөөр хэлбэл, тухайн хаяанд хүрсэн бүх гэрлийг сорж юу ч ойлгуулдаггүй ба яг л термодинамикийн төгс хар биет шиг байдаг. Огторгуйн квант орны онолоор үзэгдлийн хаяанаас тодорхой хязгаартай температур бүхий хар биет шиг цацраг туяа ялгардаг. Тухайн температур нь хар нүхний температуртай урвуу хамааралтай байдаг нь оддын бөөгнөрөл бүхий хар нүхийг энэ цацраг туяагаар ажиглахад төвөгтэй болгодог. Хар нүх өөрөө шууд харагдах боломжгүй ч түүнийг үзэгдлийн хаяаныхаа гадна талаарх бодис, биетүүдтэй харилцан үйлчилж байгаа байдлаар нь ажиглан илрүүлж болно. Жишээлбэл, хар нүхэнд татагдан орж байгаа хий, тоосонцрыг ажиглах боломжтой. Хий, тоосонцор нь хар нүхэнд татагдан орохдоо хуйларч (турбулент хөдөлгөөн), өндөр температур хүртэл халан, их хэмжээний цацраг ялгаруулна. Ийм ажиглалтын үр дүнд манай ертөнцөд хар нүх бодитой оршин байна гэдгийг шинжлэх ухааны үндэстэй нотолсон билээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих