УИХ-ын гишүүн М.Зоригт Дорнод аймгийн Дашбалбар суманд энэ сарын 25-ны
өдөр ажилласан байна. М.Зоригт гишүүний хувьд энэ сарын 20-оос эхлэн
тойрогтоо ажиллаж байгаа юм. Дорнод аймгийн Дашбалбар сум нь энэ жил
улсын тэргүүний сумаар шалгарсан. Иймээс Дашбалбар сумынхан хүндэтгэлийн
арга хэмжээг зохион байгуулж, энэхүү баярын арга хэмжээндээ УИХ-ын
гишүүн М.Зоригтыг урьжээ. М.Зоригт гишүүний хувьд 2004 онд Дорнод
аймгаас буюу ээжийнхээ нутгаас сонгогдож, УИХ-ын гишүүн болсон бол хоёр
дахь удаад аавынхаа нутаг болох Сүхбаатар аймгаас нэр дэвшиж сонгогдсон
нэгэн юм. Тэрбээр өөрийн триттер хуудаснаа "Олон жилийн өмнө буриад
эмээгийн урлаж өгсөн дээлээ өмслөө” хэмээн жиргэжээ. М.Зоригт гишүүн
сумын хүндэтгэлийн арга хэмжээнд оролцохдоо Дорнод аймгийн Баяндун сумын
настаны урлаж, бэлэглэсэн Буриад үндэсний дээлээр гоёсон М.Зоригт
гишүүнийг нутгийн иргэд талархан угтсан байна. Энэхүү хүндэтгэлийн арга
хэмжээнд М.Зоригт гишүүнээс гадна тойргийн гишүүд болох Н.Номтойбаяр,
Х.Болорчулуун болон аймгийн удирдлагууд, Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав
нар хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож баяр хүргэсэн байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2912
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих