АНУ-ын Ерөнхийлөгч агсан Жон Кеннедийн амьдарч байсан "Өвлийн Цагаан ордон” нэртэй харш 38.5 сая ам.доллараар зарагдсан тухай "Realty Today”-д мэдээлжээ. Уг байшин Флорида муж улсын Палм-Бич хотод байрладаг.
1995 онд байшинг "Castle Harlan” компанийн захирал Жону Касл 4.95 сая "ногоон”-оор худалдаж авч байжээ. 1.4 мянган ам метр талбайтай, 11 унтлагын өрөөтэй тансаг харшид Жону Касл нэлээд засвар хийсэн байна. "Эхэндээ байшинд нэлээд засвар хийх шаардлагатай байсан. Гэсэн ч алдартай харш баялаг түүх үнэ цэнээ алдаагүй” гэж Касл нэмжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч агсан Жон Кеннедийн аав Жозеф Патрик Кеннеди 1933 онд байшинг 120 мянган долллараар авч байжээ.
zuunii medee
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих