Хөдөлмөр нийгмийн гурван талт хэлэлцээрийн хүрээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320 мянган төгрөгт хүргэх тохиролцоонд хүрсэн. Энэ шийдвэр 1 сарын 1- ний өдрөөс хэрэгжиж эхэллээ. Манай улсын хувьд нийт ажиллагсадын 8 орчим хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг байна. Эдгээр иргэдийн цалин 320 мянган төгрөг болж өслөө.
Манай улсын нийт ажиллагсдын 8-10 хувь буюу 80 гаруй мянган хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг байна. Энэ хүмүүсийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянгаас нэмэгдэж, 320 мянга болж байгаа юм. Энэ шийдвэр өнгөрсөн оны 8-р сард гарсан юм. хөдөлмөрийн хөлсний додд хэмжээ буюу мэргэжилгүй ажилчдын хамгийн доод цалин нэг цагийн 1904 төгрөг, 76 мөнгө буюу нэг сарын 320 мянган төгрөг болж нэмэгдлээ.
Хуульд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутам шинэчлэн тогтоохоор заасан 2020 оноос эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дахин нэмж, 420.000 төгрөг болгохоор тохиролцсон юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих