Монголын залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв
биржээс Хөдөлмөрийн яамны Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвтэй
хамтран "Бүтээн байгуулалт-2014” яармагийг өчигдөр зохиов.
Хөдөлмөрийн яармагийн үеэр зам, барилга туслах ажилтан,
цэцэрлэгжүүлэгч зэрэг ажлын байр эрэлт ихтэй байсан бөгөөд нийт 1200
орчим нээлттэй ажлын байр зарлагдсан байна. Харин ажил олгогч эзэд нь
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, Нийслэлийн хөдөлмөрийн газар,
"Автобус-1” ОНӨААТҮГ, "Монполимент” групп, "МАК”, "Эрин интернэшнл”,
"Эко констракшин”, "Урбан констракшин”, "Ланрес” компани зэрэг 30 гаруй
үндэсний бүтээн байгуулагчид оролцжээ. Үндэсний компаниудын зарласан
дээрх ажлын байрыг сонирхсон залуус Залуучуудын хөдөлмөрийн төв биржид
хандах боломжтой.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2916
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих