Турк АНУ-ын зүгээс ОХУ-ын агаарын дайралтаас хамгаалах S-400 худалдаж авахаасаа татгалзаж оронд нь Америкийн “Патриот” пуужинг худалдах ав гэсэн саналыг няцаасан байна. Энэ талаар Туркийн “Ени Шафак” сонинд энэ саналыг Анкара хотод өнгөрсөн долоо хоногт зочилсон АНУ-ын төлөөлөгчид тавьсан байна. Гэвч Туркийн эрх баригчид АНУ-д тавьсан “Патриот” пуужинг нийлүүлэх, энэ технологийг шилжүүлэхэд шаардагдах 3.5 сая ам долларын хөнгөлөлтийг үзүүлээгүй учраас Вашингтоны саналаас татгалзжээ. Харин Туркийн сонинд Анкарагийн хувьд “Патриот” пуужин нь ОХУ-ын агаарын дайралтын систем “S-400” худалдаж авах нь ОХУ-аас худалдаж авах үнэнээс гурав дахин их гэж онцолсон байна. Гэхдээ Пентагоны аюулгүй байдал, батлан хамгаалахын хамтын ажиллагааны агентлаг АНУ-ын Засгийн газар Туркт “Патриот” пуужинг 3.5 сая ам.доллараар худалдахыг зөвшөөрсөн гэж мэдэгдэж байсан юм. Энэ талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Анкара “Патриот” пуужинг худалдаж авч магадгүй нь ОХУ-ын зүгээс агаарын дайралтаас хамгаалах системээ Туркэд нийлүүлэхэд саад болохгүй” гэдгийг онцолжээ. Харин Туркийн ерөнхийлөгчийн ордны хэвлэлийн төлөөлөгч Ибрахим Калин “ АНУ-ын хүчтэй зэвсгийг олж авах нь энэ жилээс нийлүүлж эхлэх “S-400” агаарын дайралтаас хамгаалах системийн нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлөхгүй. Учир нь энэ нь давхар хэрэгжүүлж байгаа хоёр ажиллагаа юм” гэв. Хоёр орны хооронд байгуулсан гэрээний дагуу Туркийн Батлан хамгаалах яам ОХУ-ын агаарын дайралтаас хамгаалах пуужинг энэ оны сүүлээр хүлээн авахаар төлөвлөсөн байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.ОЮУНБОЛД
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих