Нигерийн арми өнгөрсөн дөрөвдүгээр сарын дундуур исламын зэвсэгт "Боко Харам” бүлэглэлийн зэвсэгт дайчдын барьцаалан авч одсон 200 гаруй охины байршлыг илрүүлжээ.
Нигерийн Зэвсэгт хүчний Штабын дарга Алекс Бадех "Хэт даврагчид барьцааны охидыг хаана нуусныг олж илрүүлсэн нь сайн хэрэг. Гэхдээ бид тодорхой мэдээлэл өгөхгүй. Нигерийн цэргийнхэн охидыг суллахын тулд хүч хэрэглэх бодолгүй байна” гэжээ.
Үүнээс өмнө "Боко Харам” бүлэглэл барьцааны охидоос 50-ыг нь Нигерийн шоронд хоригдож буй 100 хэт даврагч хоригдлоор солилцох санал тавьж байсан юм. Гэвч Нигерийн Ерөнхийлөгч Гудлак Жонатан Парист болсон "Боко Харам” бүлэглэлийн талаарх олон улсын уулзалтанд оролцсоныхоо дараа хэт даврагчидтай солилцоо хийхээс татгалзсан билээ.
"Боко Харам”-ын хэт даврагчид охидыг барьцаалсан даруйдаа боолын наймаачдад тус бүрийг нь 12 ам.доллараар худалдана гэж сүрдүүлж байсан юм. Мөн барьцааны зарим охид хэт даврагчидтай хүчээр гэрлэсэн тухай мэдээлэл ч гарч байсан билээ. "Боко Харам” бүлэглэл Нигерийн охидыг исламын шашны дэг жаягийг зөрчиж, барууны боловсрол эзэмшиж буйд буруутган барьцаалсан юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих