Дорнод аймгийн ИТХ-ын даргын удирдамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсэг ШТС-уудад хяналт шалгалт хийв. Дорнод аймгийн төвд найман аж ахуй нэгжийн 16 шатахуун түгээгүүрийн станц үйл ажиллагаа явуулдгаас, гурван ШТС-ын түгээгүүр алдаатай байсныг тогтоожээ. Тухайлбал, Стандарт ойл, Сод Монгол групп, Петровисийн ШТС-ын түгээгүүрийн шахалтын тоолуурын хэлбэлзэл нь +10-аас -42 гэсэн үзүүлэлттэй байсан аж. Угтаа түгээгүүрийн алдаа +,-25 грамм байдаг, түүнчлэн энэ үзүүлэлт цаг агаарын температураас шалтгаалан өөрчлөгдсөн ч -35 граммаас хэтэрдэггүй гэнэ. Энэ алдааг газар дээр нь залруулж, анхааруулга санамж өгсөн байна.
Түүнчлэн ажлын хэсгийн бүрэлдэхүүн ШТС-уудын газрын тосны бүтээгдэхүүн хадгалж буй нөөцийн сав бүрээс дээж авч, түгээгүүрийн шингэний тоолуурын битүүмжлэлийг ч шалгажээ. Харин бензин шатахуун, түлшний өнгө тунгалаг, ус болон механик хольц илрээгүй гэж ажлын хэсгийн шалгалтын тайланд дурдсан байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=29219
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих