Тус сумын ГХУССЗөвлөлөөс Гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөний дагуу ажиллаж хөдөөгийн малчдад
мэдээлэл өгөх ажлаар нийт 6 багийн Иргэд нийтийн хуралд ГХУССЗөвлөлийн
дарга, орлогч дарга нарийн бичгийн дарга, тэргүүлэгчдийн
бүрэлдэхүүнтэйгээр сумын ГХУССЗөвлөлөөс хийж хэрэгжүүлж байгаа ажил
цаашид хийх ажлын талаар танилцуулж тэдний санал хүсэлтийг авч малчдын
бүлгүүдийн судалгааг багуудын Засаг дарга нараар албажуулж тэдэнтэй
холбогдох утасны дугааруудыг бүртгэлжүүлсэн.
БИНХурлаар гарсан саналаар сумын Цагдаагийн үйл ажиллагааг хөдөөгийн багт мэдээлэл хийдэг болгох, малын хулгайн гэмт хэргийг бууруулахад малчид цагдаагийн ажилтнуудын хоорондын уялдаа харилцааг сайжруулах, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхэд багуудад түймрийн гал унтраагуур малчдын бүлэгт даалган хүлээлгэн өгөх зэрэг саналууд гарсанд дүгнэлт хийн ЗДТГ-ын даргад уламжилж зарим асуудлыг шийдвэрлүүлж хөдөөгийн 3 багт гал түймрийн унтраагуур 9 ширхгийг хүлээлгэн өгсөн.
Хаврын улирал эхэлсэнтэй холбоотой уул уурхайн компаниуд түр ажлын байрны захиалга ирүүлж байгаатай холбогдуулан хөдөлмөрийн мэргэжилтэнтэй хамтарч ажилгүйгээс архидан согтуурах эрсдэлтэй залуучуудыг бүртгэлд хамруулахад анхаарч тэдэнд мэдээллийг өгч ажиллаж ажилтай болгохоор
Цагдаагийн хэсгийн төлөөлөгч ээлжийн амралт авч амарсантай холбоотойгоор сумын төвийн төсөвт байгууллагуудын албан тушаалтан албан хаагчдаар хуваарь гарган байнгын хариуцлагатай эргүүл жижүүрийг 10 хоногийн хугацаанд хийж хийсэн ажлынхаа тэмдэглэлийг хөтлөн ажилласан энэ хугацаанд нийгмийн хэв журам алдагдуулсан дуудлага ирээгүй харьцангуй тайван байсан.
Сумын төвийн ойр орчныг хяналтад авах зорилгоор 5 километр хянах хяналтын камержуулалтыг хийснээр хяналтыг хийхэд дөхөм болж гудамж талбайд биеэ авч явж чадахгүй байгаа иргэд, хөдөлгөөний эсрэг гэмт хэргийг илрүүлэх талаар
Согтууруулах ундааны худалдааг долоо хоногийн нэг дэх өдөр, сар бүрийн 1 нд зарж борлуулахыг хориглосон захирамжийн биелэлтийг Цагдаагийн хэсэг, ГХУССЗөвлөлөөс хяналт тавьж ажиллаж иргэдээс мэдээллийг төлбөртэй авч иргэдийг урамшуулах талаар мэдээллийг түгээсэн одоогоор зөрчил гараагүй байна.
Сумын төвд авто тээврийн улсын үзлэг шалгалтыг 2014 оны 05 сарын 11-12-ны хооронд явагдсантай холбоотой сумын Засаг даргын захирамжаар согтууруулах ундаа худалдаалахыг хориглосон захирамжийг хүргүүлж хяналт тавьж ажилласан.
Тус суманд насанд хүрээгүй хүүхэд хулгайн гэмт хэрэгт холбогдож шалгагдаж байгаатай холбоотой хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг шинэ шатанд гаргаж санаачилгатай ажиллахыг ЕБС, сумын нийгмийн ажилтнуудад
ИТХ-ын даргын албан тоотоор сарын ажил зохион байгуулахыг даалгасны дагуу ЕБС-иас "Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сарын ажил зохион байгуулж Бид гэмт гэмт хэргийн эрсдэлээс өөрийгөө хэрхэн урьдчилан хамгаалах вэ сэдэвт хэлэлцүүлэг хийж сурагчдаар сургуулийн орчны аюулгүйн зураглалыг гаргаж харилцан ярилцаж тэдэнтэй санал бодлыг нь солилцон ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Ариунгэрэл, сумын нийгмийн ажилтан нар оролцсон.
Ахлах бүлгийн сурагчдын дунд сургалтыг ЕБС-ийн нийгмийн ажилтан Д.Тунгалаг хийж ажиллаж сарын аяны тайланг зургаар баталгаажуулан хүргүүлсэн.
Хорихоос суллагдсан хорихоос өөр төрлийн ял шийтгэлтэй 9 иргэнд цагдаагийн хэсгээс гадна бүх багуудын Засаг дарга нар хяналт тавьж ажиллан тэднийг нийгэмшүүлэх, нийгмийн ажилд оролцуулахад анхаарч ажиллахыг даалгасан.
ГХУСАЗС Зөвлөлөөс идэвхтэй ажил хайгчаар бүртгүүлсэн 1 иргэнийг ЗДТГазар улирлын чанартай ажилд оруулж ажиллуулсан нь эерэг хандлагыг бүрдүүлсэн.
Төлөвлөгөөт ажлын хүрээнд ГХУСАЗСЗөвлөлийн бүрэлдэхүүний хурлыг 2014 оны 05 сарын 15 нд 85.5 хувийн ирцтэй зохион байгуулж
Малын гарал үүслийн гэрчилгээг шинэ журмын дагуу олгох ажлыг багуудын Засаг дарга нар эрхэлж гарал үүслийн гэрчилгээний бичилт хийн зурагжуулан ажиллаж байна. Мэдээг улирлаар авч ГХУССЗөвлөлийн хуралд танилцуулсан."Архигүй Дорнодчууд” хөтөлбөрийг суманд хийх ажлын төлөвлөгөөнд орох санал авч ГХУСАЗСЗөвлөлийн бүрэлдэхүүнийг ажлын 3 хэсэгт хувааж ажлын хэсгүүд санаачилгатай ажил зохион байгуулж ажиллахаар болсон.
МЭДЭЭЛЛИЙГ ГХУССЗӨВЛӨЛИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ц.АРИУНГЭРЭЛ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих