2019 оны 1 дүгээр сарын эхний 7 хоногийн байдлаар аймгийн хэмжээнд амбулаторийн нийт үзлэгийн 16.9 хувь, Хэрлэн сумын хэмжээнд нийт үзлэгийн 19.3 хувийг томуугийн өвчлөл эзлэн улирлын томуугийн дэгдэлтийн байдалд хүрсэн байна.
Аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсанаар Эх, хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх заалтын хүрээнд орон нутгийн хөгжлийн сангийн дэмжлэгтэйгээр хүүхдийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмж болох өвчтний хяналтын монитор 2 ширхэгийг Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүүхдийн тасагт, Эрүүл мэндийн газраас амьсгал тоологч 10, электрон халуун хэмжигч 10, хүүхдийн пульсоксиметр 6 ширхэгийг хүүхдийн тасгийн эмч, мэргэжилтнүүдэд тус тус хүлээлгэн өглөө.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих