Хятадууд хог хаягдал боловсруулах экологид ээлтэй шинэ шийдэл олжээ. Энэ нь хүнсний хог хаягдаа жоомонд идүүлж боловсруулах арга юм. Энэ зориулалтаар ашигласан жоомоо гахайн тэжээл болгон ашиглана.Хятадын ялгаруулах хог хаягдлын хэмжээ нэмэгдсээр байгаа нь тэдэнд хог боловсруулалтын шинэ арга хайхад хүргэжээ. Энэ их хогийг манайд ашигладаг шиг газарт булах аргаар зохицуулах боломжгүй учир тэд жоомны ферм эрхлэн хүнсний хог хаягдлаа боловсруулах болжээ.
Шаньдун мужийн нийслэл Жинань хотод л гэхэд өдөрт 50 тонн хүнсний хог хаягдал ялгардаг бөгөөд энэ нь долоон насанд хүрсэн зааны хэмжээтэй тэнцэнэ.Энэ хогоос үүрээр Шаньдун “Qiaobin” компанийн үйлдвэрт аваачиж, хоолойгоор урсган жоомнуудыг хооллодог байна. Тэд ирэх жил дахин гурван үйлдвэр нэмж байгуулаж Жинань хотын нийт хүнсний хог хаягдлын гуравны нэгийг боловсруулахаар төлөвлөж байна. Хятад даяар гахайг хог хаягдлаар тэжээхийг хориглосон учир жоомны фермийн тоо нэмэгдэж байна.
Эх сурвалж: We Forum
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих