Амьд хөгжмийн "Playtime" наадам ирэх долдугаар сарын 19,20-нд
Гачууртын "Монгол шилтгээн" аялал жуулчлалын цогцолборт болох тов
гарсан. Уг наадмыг "Hi-Fi Records" 13 дахь жилдээ зохион байгуулах гэж
буй бөгөөд Монголын рок, альтернатив, индипендэнт, тетал чиглэлийн
шилдэг хамтлагууд оролцохоос гадна шинэ, залуу хаттлаг, уран бүтээлчид
болон АНУ, ОХУ, Өеөр Монголын уран бүтээлчид оролцдог билээ. Энэ жилийн
наадмын талаар уг наадмыг санаачлагч Ц.Нацагдоржоос тодрууллаа.
-"Playtime"-д Энэ жил хэдэн хамтлаг оролцох вэ?
-Маш
олон хамтлаг бүртгүүлж байна. Эдгээр хамтлагаас бид 35-ыг нь шалгаруулж
наадамдаа оролцуулна. Учир нь 13 жилийн турш тасралтгүй зохион
байгуулсан наадмаа илүү чанартай болгохын тулд өөрсдийн уран бүтээлтэй,
давуу талтай, цаашдаа тууштай уран бүтээл туурвих зорилготой 35
хамтлагийг сонгох юм. Нэг хамтлаг 30-45 минут тоглоно. Ирэх долдугаар
сарын 19, 20-нд амьд хөгжим сонирхдог залуус, бишрэн шүтдэг
хамтлагтайгаа хоёр өдрийг хамтдаа өнгөрөөх боломжтой. Манай наадам анх
2002 онд зохион байгуулагдахад таван хамтлаг оролцож, 600 хүн үзэж
байсан бол өнөөдөр 35-40 шилдэг хамтлаг оролцдог, 5000 гаруй хүн үздэг
амьд хөгжмийн олон улсын наадам болтлоо өргөжсөн. Япон, АНУ, ОХУ, Өвөр
Монголын амьд хөгжмийн хамтлагууд оролцдог болоод багагүй хугацаа өнгөрч
байна.
-Энэ жил гадны ямар орноос хамтлаг, дуучид оролцох бол?
-Энэ
жилийн наадмын зочин хамтлагаар ОХУ-д альтернатив рок урсгалыг
хөгжүүлсэн гэгддэг "Мумий Тролль" , "пост рок" урсгалаар тоглодог Японы
"Епуу" хамтлагууд оролцоно. Тоглолтын талбайн бүтэц өнгөрсөн жшшйнхтэй
адил гол ба жижиг тайзнаас бүтнэ. Амьд хөгжим сонирхдог залуус агаарт
хоёр өдрийн турш майхнаа босгоод амарч тухлах зуураа, дуртай хөгжмөө
сонсох боломжтой юм. Мөн 13 жил тасралтгүй оролцож байгаа "Нисванис"
хамтлаг өөрсдийн дөрөв дэх цомог болох "Сэтгэл хөдөлнө" СБ-нийхээ уран
бүтээлээс хүргэх бол "Тhe Lemons" хамтлаг гурав дахь цомгийнхоо
бүтээлээс, "Vatame" хамтлаг "Vatame" нэртэй анхны цомгийнхоо дуунаас
хүргэнэ. Өнгөрсөн жил Японы алдарт "Моно", БНХАУ-ын "Штром" хамтлагууд
урилгаар оролцсон гэдгийг залуус минь санаж байгаа биз ээ.
-Уг наадмыг зохион байгуулах нь ямар ач холбогдолтой вэ?
-Манай
наадам Монгол Улсад 1990-ээд оны сүүлч, 2000 оны эхээр дэлгэрч эхэлсэн
амьд хөгжмийн шинэ үеийн төлөөлөл хамтлаг, дуучид тэдгээрийн дуу
хөгжмийг олонд хүргэдэг онцлогтой. Хамтлагууд "Playtime"-д
оролцож өөрийн уран бүтээлээ үзэгч, сонсогч нартаа хүргэдэг бол, амьд
хөгжим сонирхдог, сонсдог залууст хайртай хамтлаг, дуучидтайгаа хоёр
өдрийг хамтдаа өнгөрүүлэх боломж олгодог. Амьд хөгжмийн хамтлаг, дуучид
нэгэн тайзнаа хоёр өдрийн турш тоглоно гэдэг маш сайхан шүү дээ.
Л.Одончимэг /ӨДРИЙН ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих