17-р жарны "Тийн унжлагат” хэмээх Шороон нохой жилийн Дорнод аймгийн есөн алдартны шалгаруулалт эхэллээ. Тус аймгийн нийгэм, улс төр, мэдээллийн 7 хоног тутмын хэвлэл "Дорнод” сонин 12 дахь жилдээ уншигчдынхаа санал асуулгаар аймаг, улс орон нутагтаа ажил үйлсээрээ манлайлж, олсон ололт амжилтаараа тэргүүлсэн салбар бүрийн алдартнуудааийн тодруулах гэж байгаа юм.
Хоёр үе шаттай явагдах шалгаруулалтыг "Дорнод” сонины уншигчдаас ирүүлсэн хайчилбараар болон онлайн санал асуулгаар явуулах аж.Уламжлал болсон энэхүү шалгаруулалтын нийт санал асуулгын 70 хувийг "Дорнод” сонины хайчил бараар, 30 хувийг онлайн санал хураалтаар тооцохоор болжээ.
Дашрамд дуулгахад, "Дорнод” сонины уншигчдын хүндлэлийг хүлээсэн есөн алдартанд тус сонины редакцаас болор шигтгээтэй, уйгаржин монгол бичиг бүхий өргөмжлөлийг гардуулдгаараа онцлог гэж хэлж болно.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих