Дорнод аймаг болон Шинэ барга баруун хошуу хамтран "Цагаан сар угтах баяр”-ыг уламжлал болгон 2002 оноос эхлэн албан ёсоор тэмдэглэж эхэлснээс хойш жил бүр хоёр талд ээлжлэн зохион байгуулсаар ирсэн. Энэхүү арга хэмжээний хүрээнд Дорнод аймаг, Шинэ барга хошууны удирдлагууд ажил хэргийн уулзалтыг хийсэн бол үргэлжлүүлэн зочид, төлөөлөгчид Баянтүмэн сумын аймгийн Аварга малчин Х.Энхбаатарынд зочилж монгол ахуй амьдрал, Үзэмчин ястаны Жилийн цай уулгах ёслол, нүүдэлчин түмний бэсрэг наадмыг үзэж сонирлоо.
Үзэмчин ястан жил бүр сар шинийн цээр арилгах зорилгоор жилийн цай уулгах ёслолыг Цагаан сарын шинийн 15-ны дотор хийдэг байна. Царцаасан будаа, сар шинийн ууц, идээ будааны дээжийг ирсэн гийчний хамрыг тултал аягалж, цайлсны дараа аягандаа үлдсэн идээ будаагаа авч буцдаг өвөрмөц ёслол ажээ.
Мөн "Цагаан сар угтах баяр”-ын хүрээнд хамтарсан урлагийн тоглолтыг аймгийн Хөгжимт драмын теарт зохион байгууллаа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих