ХХЕГ-ын Хилийн тагнуулын газарт Дорноговь аймаг дахь Замын-Үүдийн
АЗШНБ-оор хууль бусаар эд зүйл нэвтрүүлж болзошгүй гэдэг мэдээлэл иржээ.
Уг мэдээллийн дагуу хилчид тавдугаар сарын 16-ны өдөр БНХАУ-ын талаас
57-17 ДГО улсын дугаартай ХОВО маркийн автомашинд нарийвчилсан үзлэг
шалгалтыг явуулсан байна.
Шалгалтаар барилгын материалын зориулалтын цавуу, ургамал хамгааллын
зориулалтаар ашигладаг гэх нэр, гарал үүсэл нь тодорхойгүй хуурай нунтаг
бодис 43 хайрцаг /504 кг/, цагаан хуванцар савлагаатай нэр шошгогүй,
шингэн, хурц үнэртэй химийн бодис 1000 ширхэг, ургамалын үр гэх хоёр
төрлийн нийт 148 шуудай эд зүйлийг гаалийн бүрдүүлэлтэд тусгалгүйгээр
тээврийн хэрэгслийн ачаан дор нууж улсын хилээр хууль бусаар
нэвтрүүлснийг Замын-Үүдийн Хилийн 0108 дугаар ангийн Хилийн тагнуулын
тасаг илрүүлэн шалгаж байна. Дээрх ачааг Монгол Улсын иргэн Г.Багахүү
гэгч хүлээн авч гаалийн бүрдүүлэлтэд тусгалгүй нуун оруулж ирсэн аж.
Ахлагч М.Уранбайгаль
Эх сурвалж: "Эх орны манаа" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих