Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Улсын Ерөнхий прокурорын газартай уулзалт хийлээ. Энэ үеэр тун ч хачирхалтай үйл явдал болж өнгөрсөн бөгөөд Улсын Ерөнхий прокурор төрийн тэргүүнээ үл хүндлээд зогсохгүй иргэний зүгээс ирсэн санал гомдлыг өөрийн үнэлэмжээр авах эсэхээ шийддэг гэдгээ харуулаадхав бололтой.
Түүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэднийг С.Зориг агсны хэрэг болон Эрдэнэт үйлдвэрийн хэрэг дээр дорвитой ажилласангүй хэмээн зэмлэсэн бөгөөд иргэн хүнийхээ хувиар Тавантолгойн гэрээг Монгол улсад ашиггүй байгуулах ажлыг зохион байгуулсан гэх үндэслэлээр Ц.Элбэгдоржийг шалгуулах хүсэлт өгсөн. Харин үүнийх нь хариуд Ерөнхий прокурор М.Энх-Амгалан "Хэн нэгнийг буруутай гэхээр нь бид нар шалгадаг зүйл миний үед гарахгүй" хэмээсэнд зааланд сууж байсан прокурорын байгууллагын удирдах ажилтнууд түүний ярьсныг дэмжин алга нижигнүүлэн таших нь төрийн тэргүүнээ үл хүндлээд зогсохгүй жирийн иргэнд тус байгууллага хэрхэн төмөр нүүрээ харуулдгийг яруу тодоор харуулав.
Түүний энэхүү үйлдлийн хариуд Х.Баттулга "Хэн нэгнийг битгий хэлмэгдүүлээрэй гэж би уулзах болгондоо захидаг. Яг баримттай биз? гэж асуудаг. Сая би баримтад түшиглэж иргэн хүний хувьд, өөрөө байлцсаны хувьд баримт нотолгоотой зүйл өгч байгаа юм шүү. Түүнээс зааж зааварласан зүйл байхгүй" хэмээх тайлбарыг өглөө.
Орж ирсэн цагаас нь эхлэн үл хүндэлж буйгаа үйлдлээрээ ч тэр, үгээрээ ч тэр илэрхийлэн хэгжүүрхсээр байсан УЕП М.Энх-Амгаланг анх 2015 онд Ц.Элбэгдорж тус суудалд томилж байсан бөгөөд түүнийг Х.Баттулга прокурорын ажлаа түр өгч ажлаа шалгуулах үүрэг өгсөн ч тэрээр өнөөг хүртэл үүнийг үл тоосон хэвээр.
Энэхүү үйл явдлаас хэн ч бай ЕПГ хэний мэдэлд байдгийг харж болох бөгөөд "МАНАН" бүлэглэлийнхэн шударга бусын хонгилдоо хэрхэн аж төрдгийг тодоос тод харуулсан үйл явдал болсон бөгөөд М.Энх-Амгаланд МАНАН бүлэглэлд үйлчилдэггүй гэдгээ батлах нэг арга зам бий. Тэр нь дээрх нотлох баримтуудад суурилан холбогдох хүмүүсийг шалгах явдал бөгөөд түүнийг ажлаа хэрхэн хийдгийг тун удахгүй ард түмэн харах биз ээ.
ЭХ СУРВАЛЖ: ZINDAA.MN
Б.Болор
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих